Эдинбургийн гүн Филипп Их Британийн хатан хааны ордонд алиа хошин зан болон эхнэртээ өгсөн үнэнч хайраараа алдаршсан билээ. Тэрээр II Элизабеттай гэрлэсэн цагаасаа хойш хатан хааны гол түшиг тулгуур нь байсаар иржээ. Хунтайж Филипп энэ сарын 9-нд 99 насандаа таалал төгссөн бол түүний эхнэр II Элизабет 94 настай. Хатан хаан амьдралынхаа 74 жилийг Филипптэй хамт өнгөрүүлсэн юм.
Хатан хаан Элизабет хайртай эр нөхрөө алдсанаасаа хойш маш их ганцаардаж байгаа талаар түүний туслах байсан Пол Баррелл ярьжээ. Тэрбээр “Хатан хаан Виндзор цайз дахь унтлагын өрөөндөө хэрхэн ганцаардаж байгаа талаар би бодлоо. Тэр нөхрийнх нь болон өөрийнх нь хувцасны өрөөний хаалга руу хараад “Тэр хэзээ ч энэ хаалгаар орж ирэхгүй” гэж бодож суугаа байх. Маш гунигтай... Тэр хөлөг онгоцныхоо ахмадыг, Виндзорын ордоны тэргүүнийг алдсанаа мэдэрч байгаа, тэр хоосон зайг нь хэн ч дүүргэж чадахгүй” хэмээн ярьжээ.
Туслахынх нь үзэж байгаагаар II Элизабет Букингемийн ордонд ирэх нь багасч магадгүй аж. Хатан хаан хунтайж Филипптэй олон аз жаргалтай он жилийг хамтдаа өнгөрүүлсэн Виндзор цайзад байхыг илүүд үзэх гэнэ.
Хунтайж Филипп Элизабетыг төдийгүй ордонд байдаг бүх хүнийг хөгжөөж чаддаг, алиа хошин зантай, найрсаг хүн байжээ. Хатан хааны туслах Пол “Хатан хаан үүрэг, хариуцлага өндөртэй, хөгжилтэй байж чаддаггүй байсан учир Филипп өөрийнхөөрөө байж, эхнэрээ инээлгэж, бусдыг ч хөгжөөж чаддаг байсан. Тэд бие биенээ дүүргэж чаддаг байв” хэмээн ярьжээ.
Филипп эхнэрээ өхөөрдөн дуудах хөгжилтэй нэр бодож олсон байжээ. Филипп Элизабетийг францаар “Mon petit chou” буюу хонгор минь гэсэн утгатай үгээр дууддаг байсныг англи хэлэнд буулгавал “My little cabbage” буюу “Миний жижигхэн байцаа” юмуу “Миний байцаа” гэж болох аж. Хатан хааны эргэн тойрныхон Филипп эхнэрээ ийнхүү дуудахыг байнга сонсдог байжээ. Тэр эхнэртээ маш халамжтай, жинхэнэ жентелмен эр байсан аж.
Сэтгэгдэл ( 8 )
Horboogin hamgiin saihan erhemseg murtuu engiin saihan er hun.Estoi undur zayatai deedes umdaa
Er huni deed mus chanar zayajee.Burhan taniig iveeldee tevren avch munkhin Ulsdaa uur munkh amar taivan az jargaltai amidruulah n lavtai. Mehin hundetgen esloe.
Сайхан урт насалжээ үнэхээр сайхан хос
ДИАНА ГҮНЖИД ХАМГИЙН ДОТНО ХАНДДАГ БАЙСАН,МАШ ЭЕЛДЭГ ХҮН БҮРТЭЭ САЙХАН ХАРЬЦДАГ, ХАТАН ХААНЫ АЖИЛ ХЭРЭГТ ОГТ ОРОЛЦДОГГҮЙ ӨМӨГ ТҮШИГ НЬ БАЙСАН ГЭЖ ЭРТ ДЭЭРЭЭС Л СОНСОЖ БАЙСАН
гайхалтай
Нас барсан бүх хүмүүс тийм сайн хүмүүс байдаг, нас бараагүй байхдаа л тэд жаахан онцгүй байдаг юм байна лээ.
Ум ма ни бад мэ хум. Нүдэнд дулаахан ёстой сайхан залуу байжээ.
A shaass