Харри өвөөгийнхөө хэлсэн огт мартагддаггүй үгийн талаар ярьжээ. Түүний өвөө, Их Британийн хунтайж Филипп ямар нөхөр, ямар өвөө, ямар эр хүн байсан талаар Харри Эдинбургийн гүний 100 насны ойн үеэр гарах нэвтрүүлэгт ярьсан байна.
Эдинбургийн гүн Филипп 100 нас хүрэхээсээ хоёр сарын өмнө таалал төгссөн юм.
Харри Афганистанд цэргийн алба хаахаар явахынхаа өмнө өвөөтэйгөө ярилцсан мөчөө дурсжээ. Харри “Афганистан явахаар болоход өвөөгийн хэлсэн цорын ганц зүйл бол “Тэндээс амьд эргэж ирээрэй” гэсэн үг байсан. Намайг эргэж ирэхэд тэр “Чи чаджээ. Яаж ингэв ээ” гэж л хэлсэн” хэмээн дурссан байна.
Их Британийн ханхүүгийн үүрэг, хариуцлагаас татгалзсан Харри армид 10 жил алба хаасан билээ.
Ач хүүгийнх нь дурссанаар хунтайж Филипп ойр дотныхноо үргэлж сонсдог, эхнэрээ маш их дэмжиж, найдвартай ар тал нь болдог хүн байжээ.
Тэгвэл Харригийн аав, хунтайж Чарльз аавыгаа амьсгал хураахаас өмнө хамгийн сүүлд юуны тухай ярьсан талаараа “Би түүнтэй 100 насны төрсөн өдрийнх нь талаар ярихад аав “Би тэр хүртэл амьд байх ёстой юу, тийм биш гэж үү” хэмээн хэлсэн” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )