ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 06 сарын 04

Өнөөдөр 2021.06.04. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа, 20 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Түрэмгийллийн золиос болсон гэмгүй хүүхдүүдийн олон улсын өдөр. Мөн Тяньаньмэний талбайд 1989 онд болсон эсэргүүцлийн жагсаалыг дурсах өдөр юм.

Өнөөдөр Английн жүжигчин Рассел Брэнд, Америкийн жүжигчин Анжелина Жоли, Оросын улстөрч Алексей Навальный, Америкийн уран гулгагч, Олимпын аварга Эван Лайсачек, Германы хөл бөмбөгч Лукас Подольски, Бутаны хатан хаан Жецун Пема Вангчук зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1917: Нью-Йорк дахь Колумбын их сургуульд анх удаагаа Пулитцерын шагналыг гардуулжээ.

1970: Тонга тусгаар улс болов.

1975: Их Британийн парламентын хурлыг анх удаагаа шууд эфирээр дамжуулжээ.

1989: Бээжинд Тяньаньмэний талбайд болсон оюутнуудын жагсаалыг дарсан байна.

2004: Америкийн санхүүч Жорж Сорос терроризмтой хийсэн тэмцэл нь АНУ-ыг хохирогчоос гэмт хэрэгтэнд хүргэсэн гэж мэдэгджээ. Тэрбээр “АНУ есдүгээр сарын 11-нд болсон террорист ажиллагаанаас илүү олон гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрсэн” гэсэн юм.

2010: “Фэлкон-9” пуужин тээвэрлэгчийг анх удаагаа хөөргөжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Энэ өдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, туулай жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж авах, өгөх, огторгуйн үүдийг бооход сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, нохой худалдаж авахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top