Тархвар судлаачид зургаадугаар сарын 15-наас халдварын тархалт буурна гэсэн тооцооллыг гаргасан байсан. Гэвч нөхцөл байдал өөр байгаа билээ.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр энэ талаар “Нөхцөл байдал тооцооллын дагуу биш байгаад юу нөлөөлсөн бэ гэдгийг судалж байгаа. Иргэд вакцины нөлөөнд итгэхгүй байх шиг байна. Гэтэл вакцинжуулалтын үр дүн олон улсад ямар байгаа манай улсад ч тэр л түвшинд байна. Вакцин үзүүлэх ёстой үр нөлөөгөө үзүүлээд явж байгаа гэсэн судалгааны үр дүнгүүд гарсан. Ямар ч вакцин 100 хувь дархлаа тогтоохгүй” гэлээ.
Вакцины үр нөлөө муу байвал гурав дахь тун буюу сэдээх тунг ямар вакцин хийснээс үл хамаарч 6-12 сарын дараа хийх ёстой гэсэн судалгаанууд олон улсад хийгдэж байгаа аж.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мөн “Коронавирусний эсрэг вакцинууд ямар хугацаагаар дархлаа тогтоож байгаа талаар тогтсон үр дүн гараагүй байна. Манай улсын хувьд ч гэсэн бүрэн тунд хамрагдаад дархлаа тогтохгүй байгаа хүмүүс дээр ямар арга хэмжээ авах талаар анхаарал тавьж, судалгаа шинжилгээ хийж байгаа. Эмчилгээний тактикийн хувьд орны хүрэлцээ болон бусад хүчин зүйлээс хамаараад явуулын цэгээр эмнэлгийн тусламж үзүүлэх тактик руу шилжиж байгаа. Түүнээс биш үндсэн эмчилгээ буюу вирусний эсрэг, антибиотикийн эмчилгээ хавсраад хийгдээд явж байна” гэв.
Сэтгэгдэл ( 4 )
3 дахь тунгаа хийлгэмээр байна. Хятадын вакцин дархлаа тогтоохгүй байгаа юм шиг байна.
3dax tun xiix talaar mongoloos oor xaana ch yarigdaagyi shyy baga l munxruulj barimttai zyileer tolgoi ugaana shyy !!!
Odoo byr 3 dakhiiig ni khiij .Mongolchyyd mytatsad orokh uym shiv khyykhedyyd ni Mytats khyn turukh ve dee.Yamar aimshagtai khyatad tyrshalt ve.
Иргэд харин ч вакцинжуулалтанд маш идэвхтэй хамрагдсан шүү. Тийм ч учраас манай улс вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа. Харин ямар вакцинаар ард түмнээ дарлаажуулсан болоод ийм эсрэг үр дүнтэй байгааг ард түмэн гайхаад байна.