Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр (2021.06.17) ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцож, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй ковидын халдварын нөхцөл байдлын хүрээнд ярилцлаа.
-Халдвар сүүлийн өдрүүдэд тогтмол өсөж байна. Яг ямар хүмүүс халдвар аваад байна вэ, энэ тал дээр тайлбар өгөөч...
-Халдвар сүүлийн өдрүүдэд нэлээд өсөж байна. 25-44 насныхан түлхүү өвчилж байна. Мөн бага насны хүүхдүүд анхаарал татаж байгаа. Халдвар авсан дөрвөн хүний нэг нь хүүхэд байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авч байгаа нь анхаарал татаж байна. Залуу хүмүүс халдвар авч байгаа нь тэд хүүхдүүд, эцэг, эхдээ халдвар тарааж байхыг үгүйсгэхгүй. Ахмад настнууд халдвар авах нь бага байгаа.
-Зургаадугаар сарын 15-наас халдвар буурна гэж тооцоолсон байсан. Гэтэл яагаад буурахгүй байна вэ. Халдвар буурах биш бүр нэмэгдээд байна шүү дээ гэсэн асуулт байна...
-Вакцинжуулалт сайн байхад энэхүү тооцооллыг хийсэн. Бид хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ч хөл хөдөлгөөн нэмэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын журмыг барихгүй байна. Алдаа бол хаана хаанаа байгаа.
-Хятад вакцин хулхи гэж яриад байна. Хятад вакцин муу, орос вакцин сайн гэх зэрэг ярианы талаар та тодорхой хариулт өгөөч...
-Вакцинуудын үр нөлөө нь харилцан адилгүй хувьтай гэдгийг бид мэдэж байгаа. Энгийн үгээр ойлгуулвал, үр дүн нь 80 хувьтай, 95 хувьтай вакцин хийлээ гэхэд бүх хүнд 100 хувь дархлаа тогтохгүй нь мэдээж. Гэхдээ 80 хувь гэдэг бол дэлхий дахинд судалж гаргасан үр нөлөө. Вакцины үр дүнд огт эргэлзэх хэрэггүй. Харин ч вакцин хийлгэхгүй байснаараа өвчилж, хүндрэх аюултай.
-Вакциныг хүмүүс яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-Вакцины дараах урвал, хүндрэлүүд бий. Гэхдээ энэ нь маш бага хувьд илэрнэ. Хариу урвалын талаар нэг сөрөг мэдээлэл уншаад л түүндээ итгээд, айгаад байдаг. Уг сөрөг мэдээлэл нь илүү хадгалагдаад үлдчихдэг.
-Нас баралт яагаад ихсээд байна?
-Халдварын тохиолдлын тоо ихэсч байгааг дагаад хүндрэл, нас баралт илэрдэг. Нас баралт бүрийг судалж байгаа. Өнөөдөр нас барсан 11 хүний ес нь огт вакцин хийлгээгүй байсан.
-Сүргийн дархлаа хэзээ тогтох вэ?
-Вакцинд хамрагдах насныхан бүрэн хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно. Мөн хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулна. Тун удахгүй 12-15 насны хүүхдүүд вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Гэхдээ аль ч вакцин 100 хувийн үр нөлөөтэй биш гэдгийг бодож, хоёр тундаа хамрагдсан ч гэсэн амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын бусад дэглэмээ барих ёстой.
-ХӨСҮТ-ийн нөхцөл байдал ямар байна?
-Эмчилгээ үйлчилгээгээ үзүүлж, тандалт судалгаагаа хийж байна. Гол лавлагаа лаборатори нь ХӨСҮТ-д байна. Халдварт өвчний бүхий л дуудлагыг авч, тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Эмч хүрэлцэхгүй резидент эмч нараа дайчилж байна. Бусад эмч нараа ч дайчилж байна.
-Та Японд сургууль төгссөн залуу хүн. Монголчууддаа хандаж юуг зөвлөх вэ?
-Ковидын халдвараас сэргийлэх талаар өгдөг мэдээ мэдээлэл, зөвлөгөө яг л хэвээрээ байгаа. Ковидын мутац орж ирлээ гээд зөвлөмж өөрчлөгдөнө гэж байхгүй. Дэлхий нийтэд дархлал тогтоц ямар байна, монголд ч гэсэн тийм л байна.
-Иргэд дээр ирж байгаа ачаа хүнд байна. Хүүхдүүдээ хэдэн наснаас нь хэрхэн вакцинжуулах вэ гэсэн асуудал байна...
-Нийгмийн хариу арга хэмжээнүүд, ард иргэд, төр засаг, мэргэжлийн байгууллагуудын оролцоо хамтдаа байж бид цар тахалтай тэмцэнэ. 12-15 насны хүүхдүүд есдүгээр сарын нэгэн гэхэд вакцинжуулалтад хамрагдахад хангалттай Файзер вакцин ирнэ. Гэхдээ Файзер вакцин сайн вакцин гээд байгаа юм биш. Үйлдвэрлэгч нь хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн вакцин. Синофарм вакциныг хүүхдүүдэд хийх зөвшөөрөл гарвал улс орнууд ялгаагүй л вакцинжуулна.
Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх эсэхээ хувь хүн өөрөө шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ вакцин хийлгэхгүй бол хүндээр өвдөнө.
-Бид вакцины гурав дахь тун хийлгэх юм уу. Олон улсад вакцинжуулалтын үр нөлөө ямар байгаа вэ?
-Дэлхий нийтэд аль вакциныг хийлгэснээс үл хамаарч гурав дахь тунг хийх эсэх талаар судалгаанууд хийгдээд явж байгаа. Гуравдагч тун гэхээсээ илүү сэдээгч тунг нэг, хоёр жилийн дараа хийх талаар судалгаа хийгдэж байна. Бүх зүйл цаг хугацаатай уралдаж байна. Өчигдрийн ойлголт өнөөдөр өөр болж байгаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 4 )
ene neg novshiig zugeer l orhi tsaashaa
Tuvshinbayr hiij bsn ajliig n zalgamjilj bgaa biz ,harin nuhruu hydag ajliig n buu zalgamjlaarai!!!
Аса гэж бүдүүлэг махан толгойт л дутаж гэнэ энэ ер яачихсан улс вэ
Энэ мал аднуус махан толгой бас хийх юмаа олж ядах юмаа. Сайд царайлсан юм бол бөх мэтийн махан толгойтнуудад ингэж байцаагдаж байдан онигоо онигоо