КОВИД-19: Иог

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Өнөөдөр дэлхий ертөнц салаа замын уулзвар дээр ирж, хүн төрөлхтөн Ковидын цар тахлын дараах өөрчлөлтүүдтэй нүүр тулаад байна. Ковид дэлхийн нийгэм, эдийн засгийн системийг бүхэлд нь өөрчилж байна. Өнөөдрийн байдлаар 3.82 сая хүн цар тахлын улмаас алтан амиа алдаад буйгаас гадна Ковид-19-оос сэргийлэх арга хэмжээнүүд нь өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг үндсээр нь өөрчилж, бидний амьдралын хэв маягийг магадгүй бүрмөсөн өөрчиллөө. Энэ үед нэг зүйл тодорхой байна; энэ нь бусдын дэргэд хүн урьдынх шигээ тайван байхаа больж, бие биенээсээ сэжиглэх нь нэмэгдэж, хуурамч баталгаагүй мэдээллийн улмаас үүнийг нь улам бүр өдөөсөөр байна.

Бид бүгд хэвийн амьдралдаа эргэж очихыг хүсч, энэхүү тахал эрт дуусахыг тэсэн ядан хүлээж байна. Тийм цаг үе хүртэл бид зөвхөн хувь хүний төдийгүй нийгмийнхээ эрүүл мэнд, сэтгэл, оюун санаа, сайн сайхан амьдралын төлөө үр дүнтэй аргуудыг эрэлхийлэх ёстой.

Үүний богино болон урт хугацааны шийдэл нь йог юм. Хэдийгээр хурдацтай хөгжиж буй нийгэм нь цар тахалтай дэлхийн шинэ бодит байдалд дасан зохицох чадвартай болсон ч өдөр тутмын стресс хэвээр байсаар байна. Цар тахлаас сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож,  хүмүүс гэрээсээ гарахгүй байгаа энэ үед нийгэмд үүсээд буй өөрчлөлтүүд нь хүмүүс хоорондын харилцаа, сэтгэлзүйд нөлөөлж байна. Сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагууд удаан хугацаагаар хаалгаа барьсан тул хүүхэд, залуучууд дэлгэцний өмнө удаан суухнаар эрсдэлд орж байна. Олон тооны хүмүүс ажлын тодорхойгүй байдлаас болж мөн л эрсдэлд орж байна. Нийлүүлэлтийн сүлжээ доголдсоноос болж бизнесүүд дампуурч байна. Тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, Онцгой байдлын алба хаагчид, хууль сахиулагчид бүгд стресс, дарамтад ороод байна. Харин йог нь стресс тайлах, өвчин намдаах үйлчилгээтэй тул бидний амьдралыг тодорхой хэмжээгээр тогтвортой, тайван болгох боломжийн шийдэл гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг.

Иогийн шинжлэх ухаан нь үндсэндээ бие бялдар, оюун санааны эрүүл мэндэд тустай байдаг ба бие, сэтгэл, оюун санааг нэгтгэн тэнцвэрийг олоход тусалдаг. Иог бол эртний болон орчин үеийн эрүүл амьдралын тухай шинжлэх ухаан юм. Уламжлалт мөртлөө байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Йогийн стандарт бий болсон ч тэрээр олон жилийн туршид хөгжсөөр ирсэн. Тийм ч учраас та олон төрлийн йогийн талаар сонссон нь дамжиггүй. Үүнд: амьсгалах урлаг, уян хатан байдлыг сайжруулах дасгалууд, хоол боловсруулах системийг сайжруулах Асана болон оюун санааг тайвшруулж, бидний дотоод оршихуй ба гадаад ертөнцийн хоорондын зохицлыг бий болгодог. Иог бол стрессээс ангижрах, эерэг хандлагыг бий болгоход, мөн өөрсдийнхөө ур, авьяас чадварыг жинхэнэ утгаар нь илрүүлэхэд тусалдаг. Иогийн дасгал нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, биеийн системийг эрч хүчээр хангаж, оюун ухааны хүч чадлыг өгдөг гэдгийг аливаа дасгалжуулагч батлан хэлнэ. 

Иог нь шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй холбоогүй, оюун санаатай холбоотой зүйл бөгөөд бидэнд дотоод амар амгалан, тайван байдалд ороход тусалж чаддаг. Иог нь сэтгэл хөдлөл, стрессийн үед тэнцвэрт байдлыг олоход тусалж, эерэг сэтгэлгээ үүсгэж, бие махбодийн системд эрч хүч өгч, дархлааг бэхжүүлж, оюун ухааны хүчийг нэмэгдүүлдэг.

Өнөөдөр бидэнд хэрэгтэй зүйл бол Иогийн амьдралын хэв маяг, эрүүл амьралын цогц байдал юм. Иогийн ихэнх байрлал урьдчилан сэргийлэх увидастай бөгөөд тогтмол дасгал хийвэл эдгэрэх чадварыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, хамараараа амьсгалах дасгал эсвэл Нарны мөргөл дасгалыг дурдаж болох юм. Иогийн өөр нэг тал бол Wellness буюу Оюун санааны төлөв байдал бөгөөд эрүүл чийрэг биетэй байхаас ч илүү чухал гэж үздэг. Иог нь танд бодол, оюун санаагаа удирдахад тустай; амьдралын сорилт, эргүүлэгт өөрөө хэрхэн амар амгалан байхыг заадаг.

Иог нь бусад спортын төрлүүдтэй харьцуулахад ямар ч зардал шаарддаггүй бөгөөд хэзээ ч, хаана ч хичээллэх боломжтой. Иог хийхэд ямар ч зардал гарахгүй бөгөөд зөвхөн дэвсгэр эсвэл ноосон хивс шаардагдах бөгөөд хэрэв байхгүй бол цэвэрхэн гадаргуу ч байж болно. Йогыг ямар ч улиралд хийж болно - өвөл эсвэл зун; цас эсвэл бороонд. Иогийг ганцаараа эсвэл йог сонирхогч хүмүүстэй, найз нөхөдтэйгээ хамт хийж болно.

Эртний йогийн хэлбэр нь хувьсан өөрчлөгдөж сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрт хүрч, олон хүмүүсийг хамрах болжээ. Йогын ашиг тусыг үнэлэн, 2014 онд НҮБ-аас тогтоол гаргаж жил бүрийн 6-р сарын 21-ний өдрийг Олон улсын Иогийн өдөр болгон баталсан билээ. Йог Энэтхэгээс гаралтай байсан ч одоо дэлхийд хамааралтай болжээ.

Иог нь дэлхийн олон нийгэмд дасан зохицож, хувьсан өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд түүний дотор Монгол улс иогийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Монгол Улсад 80 гаруй йогийн төв / студи, олон мянган дадлагажигчтай байдаг нь йогоор өргөн цар хүрээтэй хичээллэж, ашиг тусыг нь хүлээн зөвшөөрснийг илтгэж байна. Илүү олон Монголчуудыг йогад дуртай болгох үүднээс Энэтхэгийн Элчин сайдын яам нь 2015 оноос хойш Олон улсын Йогийн Өдрийг жил алгасалгүй тэмдэглэж ирсэн.

Иогийн гэрэл дэлхий ертөнцийг гэрэлтүүлж, бидний оюун ухааныг тэнцвэржүүлж, хүн төрөлхтөнд хүч чадал өгөх болтугай.

 

YOGA in times of Covid

 

Today, the world stands at a crossroads and the humanity is facing a transformative phase in the wake of Covid pandemic. Covid has wrecked the entire global social & economic system. Besides unimaginable loss of 3.82 million lives so far, the preventive measures against Covid 19 have fundamentally altered hitherto accepted norms and has changed our way of life, perhaps forever. One thing is quite certain that it has certainly reduced humanity’s instinctive comfort in the presence of others and fueled an uncomfortable level of suspicion of human interaction which has been further compounded by fake or unverified news.

We all want return to erstwhile normal life and eagerly await an early end to this pandemic.  Till such time, we must explore effective ways of holistic living as well as physical, mental and spiritual wellbeing not only for an individual but society as a whole.

Towards this, Yoga offers an immediate, short term and long term solution. Though the fast paced society has become static adapting to newer realities in pandemic ridden world, every day stress remains the same. Upheavals in society have impacted personal relations and mental wellbeing of a wide section of society constrained by compelling circumstances to remain indoors due to preventive measures. Children & youth are at risk because of continued closure of educational institutions and extended exposure to screen time. A large number of people are at risk due to job uncertainty. Businessmen are shattered owing to melt down of supply chains. Frontline healthcare workers, Emergency service personnel, law enforcement agencies, all have some degree of stress and pressure. I genuinely believe that Yoga has proven stress relief properties and provides required healing touch and could be a possible solution to have some degree of stability and calmness in life.

Though the science of Yoga is essentially oriented for physical and mental wellbeing, it has tremendous capacity to integrate body, mind and soul.  Yoga is a science – science of well-being that is both ancient and modern; constant and yet evolving. Over the years, not only Yoga has been standardized but has also evolved.  That’s why you hear of so many forms of Yoga – covering the art of breathing, innumerable adaptations of exercises promoting flexibility, integrated Asanas (postures) that facilitate digestion system, relaxes mind and brings in harmony between our internal being and external world.  Yoga is a proven stress buster and facilitates in developing positivity and helps us actualize our true potential.  Any Practitioner will vouch that Yoga enhances belief in yourself, energize body systems and provides strength of Power of Mind.

It can be said with certainty that Yoga has nothing to do with religion or faith but everything to do with spirituality and could help in much needed inner calm, peace and tranquility. Yoga promotes equanimity in face of emotional stress, develops positivity   energizes body systems, strengthens immunity and enhances Power of Mind.

What we need today is Yoga’s holistic way of living & wellness. While most Yoga postures offer preventive care - many postures, if practiced regularly - actually supplement curative powers for example Alternate Breathing exercises from Nose or full Sun salutation exercise. The other aspect of Yoga is wellness, which is often billed as a State of Mind and considered more important than just being healthy and being fit.  Yoga is helpful in controlling your thoughts and mind; it teaches you how to remain at peace with yourself while facing upheavals and vagaries of life.

As compared to other sporting activities, Yoga involves no expenses and can be practiced anytime, anywhere. No expenses are involved in doing Yoga, all you need is a mat or woolen rug and if that is not available, clean surface. Yoga could be practiced in any season – be it winter or summer; snow or rain.  It could be done alone or even with a group of friends or with like-minded persons.

In the recent years, journey of ancient form of Yoga has moved from individual to societies across the world. Mindful of immense benefits of Yoga, United Nations, in a rare unanimous resolution approved June 21 as the International Day of Yoga in 2014. Separately UNESCO has recognized Yoga as an eternal heritage of mankind.   Though Yoga originated in India but it now belongs to the world.  

Yoga has adapted itself with the changing times in which several societies of the world, including Mongolia, have contributed to Yoga’s development.  The fact that Mongolia has over 80+ Yoga Centres/Studios and thousands of practitioners is an acknowledgement of its wide acceptance and benefits.  On its part Embassy of India has been celebrating International Day Yoga every year from 2015 onwards to attract more and more people from all sections of Mongolian society.  

So, let the light of Yoga illuminate the world, elevate our minds and empower mankind everywhere.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top