ТАНИЛЦ: Файзер вакцин тарьж байгаа цэгүүд

2021 оны 06 сарын 17

Улаанбаатар хотод Пфайзeр-Бион'Тeх үйлдвэрийн "Комирнэти" вакциныг дараах цэгүүд дээр тарьж байна.

Эцэг, эх, асран хамгаалагчид 16-17 насны хүүхдүүдээ сайн дурын үндсэн дээр хамт дагуулан очиж, вакцин хийлгэх боломжтой. 

Дэлхийн нийтийг хамраад байгаа Ковид-19 цар тахлын халдвар Монгол Улсад өндөр идэвхтэй байгаа. ЭМЯ-наас өнөөдөр /2021.06.17/ мэдээлснээр манай улсад сүүлийн 24 цагт 2642 тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 88577 болоод байгаа юм.  Халдвар нэмэгдэхийн зэрэгцээ нас баралт өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 11 хүн нас барж, нас баралт 400 хүрээд байна. 

Түүнчлэн сүүлийн үед шинээр халдвар авч байгаа иргэдийн ихэнх нь вакцин тариулаагүй хүмүүс байгаа бөгөөд хүүхдүүд халдвар авах нь огцом нэмэгджээ. ЭМЯ-наас өгч буй мэдээллээр өнгөрсөн хоёр хоногт 500-600 хүүхэд халдварт өртжээ. Тиймээс ч манай улс вакцинд хамрагдаагүй бүлэг буюу жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 17-гоос доош насны хүүхдүүдийг "Файзер" вакцинаар дархлаажуулахаар төлөвлөж, вакцинжуулалтыг эхлүүлээд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.157) 2021 оны 06 сарын 17

Спутник тарьсан ахмадуудын 2 дахь тунг хэзээ хаана хийх юм бэ? Ямар ч мэдээлэл алга.

1  |  0
Top