ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна.
Мэдээллийг 2746 тохиолдол бүртгэгдэж, 88616 болсон 2736 эрүүл мэндийн 3 ажилтан, зөөвөрлөгдсөн 7, Улаанбаатарт 1876 орон нутагт 860, харамсалтай нь 11 хүн нас барж 34 насны 1 хүн, 71-92 насны 10 хүн амь насаа алдлаа. Ингэснээр 411 хүн нас бараад байна.
Сүүлийн 24 цагт 723 хүн эдгэрч гарснаар нийт 61725 эдгэрлээ. Одоогоор эмнэлэгт 10758 хүн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн шинж тэмдэгтэй 6762 байгаа ба 62,9 хувийг эзэлж байна. Харин хүндэвтэр 2860, хүнд 943, маш хүнд 193 байгаа бол 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд эмчлүүлж байна.
Сүүлийн сар гаруй хугацаанд КОВИД-19 халдвараар хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд өвчлөх нь нэмэгдэж байгаа талаар Эрүүл мэндийн яам анхааруулсаар байна.
Тэр дундаа хүүхдийн халдвар эрс өссөн ба 18 мянга гараад байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө найман настай хүүхэд КОВИД-19 халдварын улмаас нас барсан. Харамсалтай нь хүүхдийн халдварын 80 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна.
Ийнхүү халдвар нэмэгдэж байгаа шалтгаан нь зөвхөн ахуйн хүрээнд дэх халдвар хамгааллын дэглэм хангалтгүй байгаатай холбон эмч, мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хичээл, сургууль байхгүй тул ар гэрийнхнээсээ, зарим нь дугуйлан сургалтад хамрагдах явцдаа, ихэнхдээ тоглоомын талбайд халдвар дамжуулах эрсдэлтэй байна. Мөн эцэг, эхчүүд гадуур явахдаа бага насны хүүхдээ амны хаалтгүй авч явдгийг эмч, мэргэжилтнүүд шүүмжилж байна.
Иймд хүүхдүүд гэрээсээ гарахгүй байх, гадаа байх шаардлагатай бол эцэг, эхийн хараа хяналтад байх, хүүхдээ аль болох шинэ хүмүүстэй уулзуулахгүй байхыг чухалчлах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 5 )
Араи л дэндэж баинаа 3 сая хүн амтай улсад 400 хүн нас барна гэдэг араи л баинаа.11 сард хатуу хөл хорио сулруулж баиж алдаж гүицлээ
Байрны гадаа тоглоомын талбай дээр хүүхдүүд олноороо бужигналдаад л байна шүү дээ. Эд бүгд нэг айлын хүүхдүүд биш шүү дээ! Эцэг эхчүүд хүүхдүүдээ тоохгүй байна. Тэгээд хэнд гомдоод байгаа юм бэ. Тэгээд бусдад гомдож туньсан хүмүүс л байх юм.
Монголын төр, засаг маш муу ажиллаж байна, Цар тахлын өмнө ард түмнээ эзэнгүй хаясан,
Монголын төр, засаг маш муу ажиллаж байна, Цар тахлын өмнө ард түмнээ эзэнгүй хаясан,
Монголын төр, засаг маш муу ажиллаж байна, Цар тахлын өмнө ард түмнээ эзэнгүй хаясан,