24 ЦАГТ: Халдварын 2746 тохиолдол нэмэгдэж, 11 хүн нас барлээ

2021 оны 06 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.17, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2746 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 88516 болж байна.

Мөн хугацаанд ковидын улмаас 37-95 насны 11 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 411 боллоо. Үүнд 34 насны нэг хүн, 71-92 насны хавсарсан суурь өвчтэй 10 хүн нас барсан байна. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Үүнээс

  • Дотоодын халдвар 2736
  • Улаанбаатарт-1876 (73.844)
  • Эмнэлгээс шалтгаалах халдвар-3 (185) байна.
  • Зөөвөрлөгдсөн-7 (553)
  • Орон нутагт-860 (13.886)

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 723 хүн эдгэрч гарсан бол гэрийн  хяналтаас 1782 хүн буюу нийтдээ 2505 хүн эдгэрч гарсан сайхан мэдээ байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 61725 хүн эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10758 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд эмчлүүлж байна. Харин гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 15.899 хүн өрхийн эмчийн хяналтанд эмчилгээ үйлчилгээ авч байна.

  • Хөнгөн - 6762 (62.9%)
  • Хүндэвтэр - 286 (26.6%)
  • Хүнд - 943 (8.8%)
  • Маш хүнд - 193 (1.8%)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
 
Top