"ЭМЯ л хямралаас гаргана, мөнгө, санхүүгийн зохицуулалт бол хоёрдогч үүрэгтэй"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 19

Ковидоос шалтгаалсан нийгэм, эдийн засагт хямралт байдлыг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал биднийг  сорьж байна.

Тэгвэл эдийн засагч Б.Баярдаваа "Хямралын шалтгаан нь эдийн засаг биш вирус, вирусын тархалт. Энэнтэйгээ л тэмцэж хямралаа давна. Тэхээр ЭМЯ л хямралаас гаргана. Мөнгө, санхүүгийн зохицуулалт бол дэмжих хоёрдогч үүрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ер нь эдийн засгийн аливаа   хямралын дараа нөхцөл байдал зөөлөрч, эдийн засагт шинэ боломжууд бий болж, сэргэлт ирдэг ч энэ удаагийн коронавируснээс хамаарсан дэлхийн эдийн засгийн хямралт байдал хэзээ илаарших вэ гэдэг асуултын хариу нь төсөв болон мөнгөний  бодлогын зохицуулалтууд биш болохыг 2020 оны эхний хагасаас хойш ярьж буй юм.  Дэлхийн улс орнууд энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд цар тахлыг харьцангуй эрсдэл багатай даван туулахад чиглэсэн, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалсан арга хэмжээнүүдийг цагаа олж авах хэрэгтэйг ОУВС онцолсон.

Цагаа олсон, үр дүнтэй бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь эдийн засагт урт хугацааны хамгийн чухал хөрөнгө оруулалт болно гэж судлаачид үзэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top