Маргаашнаас эхэлж 1500 орчим ор дэлгэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 19

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн Засаг дарга нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай  өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар хэлэлцлээ.

Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, Коронавирусийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудал энэ үеэр хөндөгдөж байв. 

Дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлснээр өвчтөнүүдийг хүнд, хөнгөн шинж тэмдгээр нь эрэмбэлж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч эхэлсэн талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцоллоо. 

Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 0-18 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд олноор халдвар авч,  хүндэрч байгаа нь зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч орны хүрэлцээ муу байна гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд хүчилтөрөгчийн аппаратаар хангах асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан юм.

“Нөхцөл байдал амаргүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна. Иймд цар тахлын галын шугамд цаг наргүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр  Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс онцгой анхаарч ажиллана.

Маргаашнаас эхэлж тодорхой байршлуудад 1500 орчим ор дэлгэгдэнэ. Эдгээр газруудыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах бэлтгэл ажлыг хангаж 1000 орчим баллон захиалсан байгаа. Цаашид ч хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Энэ үeэр худалдаа үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн үр дүнгийн талаар Мэргэжлийн хяналт, Цагдаагийн eрөнхий газраас мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.120.73) 2021 оны 06 сарын 21

Сэтгэгдэл устгаад байхаа болиоч.Самарсайханы троллуудаа

0  |  0
Иргэн(103.229.120.73) 2021 оны 06 сарын 21

Энэ УБ хотын шадар сайд,УОК ын дарга албаа хашаад амьд байгаа юм уу.2500 гаруй халдвар өдөр бүр гараад байхад таг чиг байсан нөхөр ажлаа өгөөд зайлаач

0  |  0
Зочин(64.119.17.200) 2021 оны 06 сарын 20

Өөрсдөө мэддэггүй юм бол тэр Хятадын covid-ийн тухай кинонуудаас суралцаач. Ор олдохоо болисон байна. Ард иргэдээ зүгээр л үх гэж байна. Суурь өвчтэй хүнд хүнийг шилжүүлнэ гээд шилжүүлэхгүй, эмчилгээ ч хийгүй 3 хонуулж байна. Дүүргийн Эмч нь би эмчилгээ хиймээргүй байна. Бид нар шилжүүлэх гээд дийлэхгүй байна. Өөрсдөө хөөцөлд гэж загнаж байна. Хажууд нь өвчтөн нь өдрөөс өдөрт хүндэрч байхад тоож байгаа ч юм алга. Арай юмаа.

0  |  0
Иргэн(150.129.140.109) 2021 оны 06 сарын 20

Ядаж солонгос улсаас жишээ аваад арга хэмжээгээ авалдаа өөрсдөө чадахгүй юм байж бусдаас будаа ид

0  |  0
Z(59.153.85.99) 2021 оны 06 сарын 19

Or delegxees gadna EMCH, SUVLAGCH nar xaan bnaa, emin xangamjin mash tom asuudal bdag um, mun tunchlen xool, xangamjin asuudal gex sereg zunduu asuudal bdag um bileeshtee, ta nar nad shireenixan ard suuj bxaar orsdoo ter delgej bgaa emnelgeder ajildaa nuxduud min,

0  |  0
сувилагч(64.119.27.238) 2021 оны 06 сарын 19

ажиллах хүн хүч хаана байна. бүх эмнэлгийн ажилчид чинь ковидын тасаг ,шинжилгээ, вакцин гээд туйлдалтлаа ажиллаад халдвар авах нь аваад сөхөрч байна

0  |  0
Зочин(202.126.89.29) 2021 оны 06 сарын 19

Тэнэгүүдэд, илүү цагийн ажлын хөлсийг нь өгөөчээ, 4 сараас хойш аваагүй, нэг өдөр ч амарсангүй хагас бүтэн сайнд ажиллаж байна, хүмүүс ээ бодоочээ, ор дэлгэлээ гээд ажиллах эмч сувилагч хаа байнаа, эмнэлгийн маш их ажилчид корона авсан шүү.

0  |  0
Зочин(112.72.15.78) 2021 оны 06 сарын 20

Өвчилсөн бүх хүнийг тусгаарлах хэрэгтэй, Гэрээр тусггаарлагдаж гэдэг бол ёстой худал асуудал.

2  |  0
zochin(202.179.26.77) 2021 оны 06 сарын 19

dald or tanar

0  |  1
Зочин(83.25.139.11) 2021 оны 06 сарын 20

Zonhuu hogiin Mongolyg mohold oruullaa jestoi neg mongol yalnaa bolloo huul huchnii baigullaguud eruu uusgez ene huntei toocoo hiih tsag irlee

2  |  0
Огцорч зайл(66.181.189.85) 2021 оны 06 сарын 20

Корона тараагч Амарсайхан

2  |  1
Top