Бразилд халдварын улмаас 500 мянга гаруй хүн нас барав

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Өнгөрөгч /2021.06.19/-ний орой Бразилийн Эрүүл мэндийн яамаас нийтэлсэн тоо баримтад харуулснаар, тус улсад 24 цагийн дотор шинэ коронавирусийн халдварын 82 мянга 288 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тохиолдол 17 сая 883 мянга 750-д хүрч, шинээр 2301 хүн нас барж, нас барсан хүний нийт тоо 500 мянга 800-д хүрсэн байна. Бразилд шинэ коронавирусийн халдварын улмаас 500 мянга гаруй хүн нас барсан болохоор, бүх дэлхийд Америкийн дараа буюу 2-р бичигдсэн байна.

Бразилийн гол гол хэвлэл олон мужийн Эрүүл мэндийн газраас нийтэлсэн тоо баримтын дагуу мэдээлснээр, энэ сарын 19 хүртлэх долоо хоногийн байдлаар, Бразилд өдөрт дунджаар халдварын 72 мянга 7 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр долоо хоногийн өмнөх тоо хэмжээнээс 16%-иар өсөв, өдөрт дунджаар 2073 хүн шинээр нас барж, хоёр долоо хоногийн өмнөх тоо хэмжээнээс 26%-иар нэмэгдсэн байна.

Бразилийн эрдэмтэн санал болгохдоо: вакцин тарих бол халдварыг хяналтдаа авах хамгийн чухал арга барилуудын нэг байж, вакцингийн хоёр тунгаа тариулагчдын тоо хэмжээг дээшлүүлэх ёстой. Түүнчлэн Бразил улс шинэ коронавирусийг ихээр шинжлэн илрүүлэх ёстой. Олон нутгийн засгийн газрууд их сургуулиудтай хамтран ажиллаж, шинэ коронавирусийг шинжлэн илрүүлэх чадавхаа дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top