Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.21, 11:00 цаг)
Өнгөрсөн хоногт эмнэлгээс 247 хүн, гэрийн хяналтаас хөнгөн хэлбэрийн 108, нийт 355 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 63.945 болж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт 12.445 хүн, гэрийн хяналтад 19.734 хүн эмчлэгдэж байна. Улсын хэмжээнд нийтдээ 31.402 хүн ковид-19 өвчний улмаас эмлэгдэж байна.
Үүнээс,
Сүүлийн 24 цагт 11.295 шинжилгээ хийхэд коронавируст халдварын 2268 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 95.819 болж байна. Нийт батлагдсан тохиолдлын 81.2 хувь буюу 1404 нь Улаанбаатарт (Нийт-78.662), үлдсэн нь орон нутагт 864 (Нийт-16.351) бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 42-80 насны 11 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 447 боллоо.
Эдгээр хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдал, чихрийн шижингийн хожуу үе зэрэг хавсарсан өвчтэй байсан.
Мөн ковидын бус шалтгаанаар 61 болон 71 настай хоёр хүн эндлээ.
Сэтгэгдэл ( 0 )