Орон нутагт бүргэгдсэн 864 тохиолдлын 131 нь Баянхонгорт бүртгэгдлээ

2021 оны 06 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.21, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт 11.295 шинжилгээ хийхэд коронавируст халдварын 2268 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 95.819 болж байна.

Нийт батлагдсан тохиолдлын 81.2 хувь буюу 1404 нь Улаанбаатарт (Нийт-78.662), үлдсэн нь орон нутагт 864 (Нийт-16.351) бүртгэгджээ. Орон нутгийн мэдээллийг задалж үзвэл сүүлийн 24 цагт Архангай, Дорноговь, Өмнөговь аймагт ковидын халдвар бүртгэгдээгүй байна. Дорноговь аймгийн хувьд тавдугаар сарын 27-оос хойш халдвар нэмж бүртгэгдээгүй. Харин Өмнөговь аймгийг ногоон бүс хэмээж, ЭМЯ-аас халдвар бүртгэгдсэн эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Дархан-Уул+96, (Нийт-1422)
  • Эрдэнэт+40 (Нийт-1781)
  • Баян-Өлгийн +5, (Нийт-138)
  • Увс+49, (Нийт-421)
  • Ховд+32, (Нийт-464)
  • Хөвсгөл+67, (Нийт-642)
  • Завхан+43, (Нийт-780)
  • Булган+34, (Нийт-518)
  • Архангай+0, (Нийт-954)
  • Баянхонгор+131, (Нийт-1323)
  • Говь-Алтай+24, (Нийт-1183)
  • Өвөрхангай+31, (Нийт-985)
  • Сэлэнгэ+33, (Нийт-118)
  • Төв+98 (Нийт-2403)
  • Хэнтий+50, (Нийт-713)
  • Говьсүмбэр+25, (Нийт-227)
  • Дундговь+22, (Нийт-423)
  • Дорнод+47 (Нийт-323)
  • Сүхбаатар+37, (Нийт-659)
  • Дорноговь+0, (Нийт-74)

 

Top