Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг өмнө Монгол Улс ч сөхөрч байна. Дотооддоо халдвар алдсан гэх харамсалтай мэдээг өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд олон нийтэд зарлаж байв.
Энэ үеэс хойш долоо сарын хугацаанд дотоодын халдвар 95.819 болж, 447 иргэнээ алдаад байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 16.351 нь орон нутагт бүртгэгджээ.
Дотоодод халдвар бүртгэгдэхээс өмнө юу болж өнгөрснийг эргэн сануулж байна.
150 төгрөгийн маск 1500 төгрөгт хүрэв
Өнгөрсөн оны эхээр буюу 2020 оны нэгдүгээр сард Монгол Улс маскны хомсдолд орж, нэг удаагийн амны хаалт 1500 төгрөгөөр ч олдохгүй үе тохиож байлаа. Чоно борооноор гэгчээр маскны хомсдолтой үеийг далимдуулсан зарим газрууд орлогоо хэд дахин нугалж олсон байх. Хамгийн хөгжилтэй нь маск авахаар эмийн сан руу орох гэхээр “Маскгүй бол оруулахгүй” гэж хориглодог байсныг санаж байна уу.
"Сонгдо" СӨРӨГ, ураааа
2020.04.15. Дотоодод халдвар бүртгэгдээгүй байсан тул сэжигтэй тохиолдол бүртэй Эрүүл мэндийн сайд нь хүртэл тулж ажилладаг байв.
"Сонгдо" эмнэлэгт нэг сэжигтэй тохиолдол илэрч, олон нийт сандарсан ч PCR шинжилгээний хариу "Сөрөг" гарсан тул тэр өдрийн хамгийн сайхан мэдээ болон үлдэж байсан.
Тодруулбал, "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж буй хоёр хүнээс түргэвчилсэн оншлуураар шинжилгээ авахад хариу эерэг гарсан бол нарийвчилсан шинжилгээ сөрөг заасан юм.
Цонхоор тамхи авсан хоёр иргэнийг ойрын хавьтал гэж үзэн тусгаарлав
2020.08.06. "Эрхэс" зочид буудалд тусгаарлагдсан иргэн О 2020 оны долдугаар сарын 26-ны өдөр дөрвөн давхрын цонхоор хайрцагтай тамхи шидсэн бөгөөд түүнийг иргэн М, Б нар тосож авсныг эргүүл хамгаалалтын албан хаагч нар илрүүлж байжээ.
Хамгаалалтын байрнаас эд зүйл гаргаж, түүнийг авсан иргэд хавьталд орсон гэж үзсэн учир дээрх хоёр иргэнийг мөн тусгаарлалтад оруулах үйл ажиллагаа зохион байгуулж байв.
Тусгай үүргийн онгоцны хүлээлт
Монгол Улс 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны зургаадугаар сарын 1 хүртэл хилээ хаав. Өнгөрсөн хугацаанд гадаадад байгаа монголчууд эх орондоо ирэхийн тулд мөн ч их зүйлийг туулсан нь гарцаагүй. Гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхэн УОК-ын үүдэнд хонодог байсан гэхэд хэлсдэхгүй. Тусгай үүргийн онгоцонд багтана гэдэг “Тэнгэрийн умдаг атгасан”-тай адил аз завшаан болдог байлаа.
2020.12.04. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Б коронавирусний халдвартайгаа мэдсэн даруйдаа гэрээсээ оргож билээ. Зугтахыг завдсан иргэн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг, 50 гаруй насны хүн байсан бөгөөд түүний дүү Н-ээс нь арванхоёрдугаар сарын 1-нд коронавирусний халдвар батлагдан, эмнэлэгт хүргэгдээд байжээ. Тэрээр дүүгийнхээ ойрын хавьтал болж, хоёр хүүхэд болон иргэн Б нараас шинжилгээ авахад гурван хүний шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан юм. Хариу гарсны дараа Аймгийн онцгой комиссын зүгээс холбогдон, эмнэлгийн байгууллагад хүргэх тухай мэдэгдээд, тархварын судалгааны хуудсын асуумжийг бөглүүлжээ. Гэтэл иргэн Б энэ хооронд "Хашаандаа ариун цэврийн өрөө орчихоод ирье" гэж гараад зугтсан бөгөөд Аймгийн онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээ авч, цагдаагийн алба хаагчдад мэдэгдсэнээр нэн даруй саатуулсан байдаг.
Цагдаагийн алба хаагчид тухайн иргэний гэрийг эхний халдвар батлагдсаны дараа албан ёсоор хамгаалалтад авсан байсан ч иргэн Б хашаанаасаа гарч зугтан, гудамжнаасаа баригдсан. Иргэн Б-г тусгай багаж ашиглан саатуулсан бөгөөд барьсныхаа дараа хамгаалах хувцас өмсгөн аюулгүй болгож байлаа. Иргэн Б гэрээсээ холдоогүй саатуулагдсан ч түүний явсан маршрутыг Аймгийн онцгой комисс тогтоон, их сүр дуулиан болж байсан нь мартагдаагүй байна.
Автобусанд явсан залууг өвлийн хүйтэнд таван цаг гадаа зогсоов
Автобусанд явсан залуугийн шинжилгээ сэжигтэй гарсан тул автобустай нь тусгаарлав. Энэ үед автобусан дотор байсан иргэд дургүйцсэн тул тэрхүү залууг өвлийн хүйтэнд автобуснаас гаргаж, гадаа таван цаг зогсоосон юм.
Сэтгэгдэл ( 5 )
Тэр үед халвар аваад эдгэсэн , гадуурхагдаж байсан хүмүүс нь одоо эсрэг биет суусан сайн явж байгаа даа
bitgii soliortsgooj bau delxii niitiig xamarsan taxal garch baunaa
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n
ХҮРЭЛСҮХИЙГ НАМЫНС ДАРГААС НЬ БУУЛГАНГУУТАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГИЙГ ӨРГҮҮЛЭХГҮЙГЭЭР ХЭН Ч БИШ БОЛГОХ ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙГАА НЬ ЗӨВ ЮМ БОЛОВУУ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЦАР ТАХЛЫГ ТАРААСАН ХЭРГЭЭР Ч ЭРҮҮ ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА
Уншлаа. Болсон явдлыг эргээд санаж байгаа биз дээ тийм л байсан. Аргагүй л коммунист нам МАН - аар удирдуулсан урагш муутай төрийн шийдвэрүүд хүмүүсийг чирэгдүүлж эцэст нь хүмүүсийг үй олэоор нь өвчлүүлж чаджээ. Хүмүүст халгаатай төлөвшөөгүй нийгмийг 30 жилийн хугацаанд бий болгосон эзэд бол Хүрэлсүх ба түүний нөхөд аж.