Ковидын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах мэдээллийг өгч байна.
Ковидын нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Эмнэлгийн ажилчдын даацаас давсан тохиолдлууд гарч байна. Тохиолдлын тооны хурдыг нөөцийн хангалтын хурд гүйцэхгүй байна.
Саяхан л 100, 500, 1000 байсан тохиолдлууд одоо 2500 хүртэл болж нэмэгдэж байна. Улаан бүсэд болон бусад бүсэд ажиллаж байгаа ажилчид маань туйлдаж байна. Харин иргэд биднийг шүүмжилж байна. Уул нь энэ өвчнөөр өвдөхгүй байх бүрэн боломж танд бий. Энэ боломжоо ашиглаач ээ гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
Хамгийн түрүүнд хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Хүнд, маш хүнд хүний тоо нэмэгдэж байна. Үүнд ажиллах боловсон хүчин угаасаа дутуу. Нарийн мэргэжлийн эмчийг 1 жилийн дотор бэлдэх боломжгүй. Гэхдээ өнөөдөр энэ чиглэлээр суралцаж байгаа резидент эмч нар бүгд дайчлагдаад ажиллаж байна.
Эмнэлгийн орыг хангалттай хэмжээнд дэлгээд ажиллаж байна. Уул нь Монгол улс нийтдээ 27,000 гаруй эмнэлгийн ортой. 10,000 хүнд ногдох орны тоогоор дэлхийд нилээд дээгүүрт ордог. Энэ хүнд үед энэ маань бас дэм болж байна.
Өнөөдөр 12,000 орчим ор дэлгээд ажиллаж байна. Бидэнд үүнээс цааш ор дэлгэх боломж үнэндээ байхгүй.
Уг хүснэгтээр зөвхөн нийслэлд дэлгэсэн орны тоог оруулав.
Эмнэлгийн гол ачаалал бидний өмнө байна. Хүнд маш хүнд хүмүүс удаан, олон хоногоор эмчлэгддэг. Прогнозоор харахад 7 сарын эхний 10 хоногт оргилдоо хүрэх нь байна. Энэ маш том ачаалал авч ирэх нь...
Хэн өвдөөд байгаа гэж үүү. Дараах 4 бүлэг хүмүүс өвдөж байна.
1. 0-17 насны хүүхэд: 1,186,000
2. Вакцинд хамрагдаагүй иргэн: 151,765
3. Вак ( +) 14 хоног болоогүй иргэн: 171,022
4. Вак (+) 14 хоносон: 1,525,224 ( 1/4) Бүрэн вакцинд хамрагдсан иргэдийн 1/4 халдварт өртөж байна. Өөрөөр хэлбэл 75% хамгаалж байна. Энэ бүхний нийлбэр 1,890,092 буюу нийт хүн амын 56% эзэлж байна. Энэ нь хүн амын 44% хамгаалагдсан үлдсэн 56% буюу 100 хүн тутмын 56 хүн өвдөх эрсдэлтэй байна гэсэн үг.
Иймээс та бүхнээсээ ганц зүйл хүсэе. Вакцинд хамрагдсан ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтална уу.
Сэтгэгдэл ( 10 )
Олон ч удаа оргил болно гээд л сар сараар нь сунгаж зарлаад байдаг харинч ард түмэн харьцангуй хүлээлттэй маска зүйгээд тэмцээд байхад үлгэрлэн дуйралгах төрийн түшээд ард түмнээ бодохгүй сандал суудал сандал суудал гээд тэмцээд эрүүл мэндийн салбар нь төсвийн хөрөнгө шаардаж цохиод сулбагар ажиллаад байхад ард түмэн ямар байх ёстой юм бэ хэлээд өгөөч сайд нараа ажилбал бүх төрийн алба ажилсан шиг ажилла сайд та шийдвэр гаргавал гаргасан шиг бүх зүйлийг нарийн тооцоолсон алхам хийж сурах хэрэгтэй улс орон ард түмэн тоглоом биш хаа хаанаа шудрага байж сурцгаая түшээдээ
ene odoo yugeed bgaa llr we llr mne aliishuu pzda cne henii buruu chi ars tumnii buruu yu ug sons llr mne dugui zail meduu anhnaasaa ter uls turchid erh medelten llruudaa oohshuulsnii har gaicne meduu hohino uhtlee ajil llruud men huseees songoo bzdee naad meregjilee
Эрүүл мэндийн яам ялангуяа чи ажлаа хийж чадахгүй бна
Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ явсан газар бүртээ санхүүжилт хүссэн төсөл бүрт хэдэн зуун саяар нь санхүүжилт өглөө гээд яваад байгаа ш дээ Оюун-Эрдэнэд асуудал тавиагүй юм уу? Хэлсэн бол мөнгө өгөх биздээ.Хүн үхээд байна ш дээ
Ор нэмж дэлгэсэн ч ажиллах эмч нар дутмаг ш тээ. Иргэд ээ хамгааллын дэглэмээ сайн баримтлая
Хамгийн гол нь үүссэн нөхцөл байдлын үнэнийг одоо хэлэхгүй бол эмч нар дутаж хэт ачаалагдана. 1. Халдварын тоо 10.000 хүрнэ 2. Ковидгүй зун биш хоригтой зун намар ирнэ 3. 10 сард хичээл эхлэх ч аргагүй .......ямарч наймаачин худалдагч ченж бүгд өмсөж буй тоог барагцаалж чаддаг шүү....
Эмчлүүлж байна. Энд эмч эмнэлэгийн ажилтнуудыг шүүмжилсэн уур амьсгал огт алга.өвчтөн болгон.л.хүү.минь.дүү минь ядарч байна уу гэж хушуу дэвсэж боломжоороо урам хайрлаж бага ч гэсэн тус дэм болох юмсан гэсэн хүмүүс байна. Харин дарга таны таамаг хардлага сэрдлэг наад яам өрөө хавиар чинь байгаад аа
Иргэд ойлгох байх төр засаг ойлгож байна уу
Хүний нөөц бол яалт ч үгүй дутагдана дээр нь мэргэжилтэй хүмүүсийнх нь сэтгэл чадвар ямар вэ гэдэг чухал