Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.22, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт 11.765 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 2231 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 98.050 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 55-83 насны 12 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 459 боллоо.
Эдгээр хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдал, элэг, хавдар зэрэг хавсарсан өвчтэй байсан.
Мөн ковидын бус шалтгаанаар 41, болон 43 настай хоёр хүн эндлээ. Эдгээр хүмүүс нь тархины цус харвалт, архины гүн хордлого, олон эрхтний дутмагшил гэсэн үндсэн оноштой нас барсан байна. Нас бардсан иргэдийн ар гэрт гүн эмгэлнэл илэрхийлье.
Харин өнгөрсөн хоногт эмнэлгээс 585, гэрийн хяналтаас 301, нийт 886 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 64.354 болж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12.415 эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс,
Өнөөдрийн байдлаар 20.795 хүн гэрээр, өрхийн эмчийн хяналтанд эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэг болон гэрийн хяналтад нийтдээ 33.210 хүн эмчлүүлж байна.
ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
ШУУД ДАМЖУУЛАЛТ