Архины гүн хордлоготой хоёр хүн ковидын бус шалтгаанаар нас баржээ

2021 оны 06 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.22, 11:00 цаг)


 

Сүүлийн 24 цагт ковидын нэн хүнд хэлбэрээр 55-83 насны 12 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 459 боллоо.

Эдгээр хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдал, элэг, хавдар зэрэг хавсарсан өвчтэй байсан.

 

  • 51-60 настай-2 өвчтөн 7-14 хоног эмчлүүлсэн
  • 61-70 настай-3 өвчтөн 2-11 хоног эмчлүүлсэн
  • 71-80 настай-4 өвчтөн 8-22 хоног эмчлүүлсэн
  • 80-аас дээш  настай-3 өвчтөн 4-14 хоног эмчлүүлсэн

Мөн ковидын бус шалтгаанаар 41, болон 43 настай хоёр хүн эндлээ. Эдгээр хүмүүс нь тархины цус харвалт, архины гүн хордлого, олон эрхтний дутмагшил гэсэн үндсэн оноштой нас барсан байна.

Нас бардсан иргэдийн ар гэрт гүн эмгэлнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12.415 эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс,
 

  • Хөнгөн - 7967 (64.2%)
  • Хүндэвтэр - 3087 (24.9%)
  • Хүнд - 1140 (9.2%)
  • Маш хүнд - 221 (1.8%)
Top