Сүүлийн 24 цагт 11.765 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 2231 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 98.050 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:
Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2000-аас буурахгүй байгаа тул шинж тэмдэг илэрсэн иргэн хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстойг бид сурвалжиллаа. Эхний ээлжинд 119 дугаар луу залгана. Ингэхэд өрхийн эмнэлэгт хандахыг зөвлөж, харьяа өрхийн эмнэлгийн утасны дугаар өгсөн юм. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хувьд Зайсангийн Миний дэлгүүрийн ойролцоох явуулын цэгт шинжилгээгээ үнэ төлбөргүй өгөхийг зөвлөж байна. Ингээд хариу нь батлагдсан тохиолдолд дахин өрхийн эмнэлэгтээ хандах байдлаар эмнэлгийн тусламж авах аж.
Сэтгэгдэл ( 0 )