КОВИД I Өнгөрсөн хоногт 10 хүн НЭН ХҮНД хэлбэрээр нас барлаа

2021 оны 06 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.23, 11:00 цаг)


Өнгөрсөн хоногт ковидын нэн хүнд хэлбэрээр 37-83 насны 10 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 469 боллоо. Амь насаа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Эдгээр хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг зэрэг хавсарсан өвчтэй байсан.
 

  • 30-60 настаa 1 өвчтөн. 13 хоног эмчлүүлсэн
  • 51-60 настай 1 өвчтөн. 10-14 хоног эмчлүүлсэн
  • 61-70 настай 4 өвчтөн.  7-18 хоног эмчлүүлсэн
  • 71-80 настай 2 өвчтөн.  8-22 хоног эмчлүүлсэн
  • 80-аас дээш  настай 2 өвчтөн. 6-16 хоног эмчлүүлсэн

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2231 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 100.263 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Эмнэлгээс шалтгаалах - 9 (Нийт 202)
  • Зөөвөрлөгдсөн - 1 (Нийт 554)
  • Улаанбаатарт - 1179 (Нийт 81.150)
  • Орон нутагт - 1024 (Нийт 18.309)
Top