С.Энхболд: Өнгөрсөн хугацааны ХӨЛ ХОРИО үр дүнгээ өгсөн

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл хийж байна. 

Улсын хэмжээнд 27 мянган ор байдаг. Үүний 11 мянган орыг зөвхөн КОВИД-ын эмчилгээнд ашиглаж байна. Эмнэлгийн орноос гадна эмч, мэргэжилтний дутагдалд орсон. Явуулын 40 автобус амбулаторийн чиглэлээр ажиллаж байгаа.

Байнгын хорооны гишүүд хөл хорионы дараа халдварын тархалт улам нэмэгддэг талаар шүүмжлэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Өнгөрсөн хугацаанд тогтоосон хөл хорио үр дүнгээ өгсөн. Сая тархалт нэмэгдсэн шалтгаан бол хүний хөл хөдөлгөөнтэй шууд хамааралтай. 16 мянган хүн төрийн одон авсан. Үүнээс хамаарч бар, рестораны хүлээн авалт нэмэгдэж, халдвар голомтлон тархсан.

МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн:

-Эрдэмтэд зургаадугаар сарын 15-наас халдвар буурна гэж тооцоолсон. Энэ дагуу зургаадугаар сарын 18-наас буурсан гэж харагдаж байна. Өдөрт гарах тохиолдлын тоо 2700 байсан бол өнөөдөр 2200 руу буурсан. Бидний тооцоолол 3 хоногоор л зөрж байна. Вакцины үр нөлөө 70-80 хувийн үр дүнтэй байна. Вакцин хийлгэсэн 4 хүний 3 нь хамгаалагдаж байна гэсэн тоон судалгаа бидэнд ирсэн. Энэ нь өдөрт гарах статистик тоон мэдээллээр баталгаажиж байгаа.

Хөл хорио тогтоохгүйгээр хүмүүс өөрсдийн ухамсраар найз нөхөдтэйгөө уулзахгүй, найр наадам хийхгүй бол халдварын тохиолдол буураад явна. Ингэхдээ нэлээд удаашралтай буурах төлөвтэй байгаа тул хөл хорио илүү хурдацтай буулгана гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. Хөл хориог дахин 10-15 хоног тогтооё гэдэг тооцоолол хийгээд байгаа.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.ГАВАА(202.126.89.183) 2021 оны 06 сарын 23

Эрдэмтэд минь нэг тууштай асуудал гаргаж үр дүнгийн нь гаргаач..\nХөл хорио л ярих юм..

0  |  0
ghxzv(59.153.115.86) 2021 оны 06 сарын 23

Uursduu horiod uursduu dungee taviad bga ymuu bodit amidral deer esregeeree bgd bn shuu saidaa, ajilaa oligtoi hii

0  |  0
Бат(202.9.47.0) 2021 оны 06 сарын 23

Одоо ах дүү нар минь өөрсдийгөө л бодох цаг тэгэхгүй бол хэвтэх эмнэлэгг ч олдохгүй үхэх үед шатаах зуух өндөр үнээр шатаана ах дүү нарыг чинь ч хавтуулахгүй

0  |  0
зочин(66.181.161.104) 2021 оны 06 сарын 23

халдварын тархалтад иргэд буруутай л гэх юм гэвч үгүй шүү сонгууль шагнал 2 л буруутай

0  |  0
Сонгогч(103.229.123.179) 2021 оны 06 сарын 23

Сонгуулийн сурталчилгаа огт нөлөөлөөгүй юу? Ялангуяа орон нутагт.

0  |  0
Энхболд(103.229.123.179) 2021 оны 06 сарын 23

Ажиллуулахгүй байгаа бар, ресторан яахаараа хүлээн авалт хийж байдаг юм? 16000 хүн одон аваад найр хийсэн гэж хаанаас гарсан тооцоо вэ?

0  |  0
zochin(49.97.96.190) 2021 оны 06 сарын 23

guiee yagaad ajil j chadgui hun ene alband ajil .d bdag bna uhseed bid ungursund amraagui margaach ireeguin tuluu ajil dag amrdal deer heregjej ajil dag uher heregtei bna

0  |  0
zocjin(202.9.40.35) 2021 оны 06 сарын 23

Ene banhar nohoi dandaa hudla hutsahiinmaa. Hotonoisoo ggaraad hol ochij huts banhar min. Ur dun uguud hadvar buursan bol covidgui zun boloh estoi bizdee

0  |  0
Zochin(192.82.77.38) 2021 оны 06 сарын 23

Hudlaa yarihaa bolichih. 4 hvnii 1 gdeg chini hudal bna. Dvv nar mini 4 vvlee ger bvleerei vaktsind gamragdsan 2 tungaa hiilgeed 21 honoj bna. 4 vvlee hvrchihlee 2 ni ajild yavsag. Hezee ch bar restaurand ordoggvi zuvhun l hvnsee l avah ajild yavahaatr gzrdag getel 4 vvlee hvrsen ene bol vaktsin yamarch chanargvi 0000 hzmgazlj bna gej oilgoj bga. Haldvar hamgaalliin deglem bol mash sain sahidag. Iim bhad hamgaalahgvi yum bol vatsinaar yahiin

1  |  0
Иргэн(202.9.46.45) 2021 оны 06 сарын 23

АХ ДҮҮ , ХАМААТАН САДАН , ХАМТ АЖИЛЛАДАГ НӨХДӨӨС МИНЬ КОВИДООР ӨВДӨӨД ЭХЭЛЛЭЭ , ЭМНЭЛГҮҮД АЧААЛАЛАА ДИЙЛЭХГҮЙ ӨВЧТӨН АВАХГУЙ БАЙНА. ГЭРЭЭРЭЭ ЭМЧЛЭЭД АЗТАЙ НЭГ НЬ АМЬДРААД , АЗГҮЙ НЭГ НЬ ҮХЭХ ЮМ БАЙНА Л ДАА

1  |  0
АРД(202.9.46.237) 2021 оны 06 сарын 23

Энэ Төрийн соёрхол, Гавьяат, Одон медалийн шагналуудыг зүггээр тушаал зарилгыг нь онлайнаар олон нийтэд танилцуулаад шагнал урамшуулалыг нь тухайн хүний гэрийн хаягаар хүргэлтээр хүргээд өгвөл яасан юм бэ? Хэн хэндээ амар карона ч тарахгүй...

2  |  0
Gaa(202.126.88.53) 2021 оны 06 сарын 23

Myy eriin soohgyyl bolloo!!!!

0  |  0
Gaa(202.126.88.53) 2021 оны 06 сарын 23

Myy eriin soohgyyl bolloo!!!!

0  |  0
зочин(202.21.108.46) 2021 оны 06 сарын 23

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА , САНАЛ ХУРААЛТЫН ҮЕЭР МАШ ОЛОН МЯНГАН ХҮН ХАЛДВАРЛАСАН ШҮҮ

1  |  0
Top