Бага насны хүүхдээ КОВИД-19-ийн халдварт өртөхөөс хамгаалцгаая!

2021 оны 06 сарын 23

Монгол Улсын сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2231 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт халдварын тоо 100.263 болоод байна. Харин халдвар авах, цаашлаад халдвар авсан ч хүндрэх, амь нас эрсдэхээс сэргийлэх арга нь вакцин гэдгийг эмч, эрдэмтэд зөвлөж байгаа. Манай улсын хувьд 16-аас дээш насны иргэдээ вакцинжуулж, өнөөдрийн байдлаар вакцинжуулахаар зорьсон хүн амын 79.2 хувь нь вакцины хоёрдугаар тунд хамрагдсан. Гэвч нь энэ нь улсын нийт хүн ам буюу 3.3 сая хүний 52%-ийг эзэлж байгаа юм.

Гэтэл нийт хүн амын 75-80 хувь нь вакцинд хамрагдсаны дараа сүргийн дархлаа тогтдог гэж байгаа энэ үед вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдээ КОВИД-19-ийн халдварт өртөхөөс хамгаалах нь томчууд бидний үүрэг болж байна.

Үүний тулд дараах наад захын зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй.

-Хүүхдээ дор хаяж гараа 20 секундын турш савангаар тогтмол угаалгаж хэвшүүлээрэй.
-Хүүхдэд хүн хоорондын зай 1.5м барих дадлыг хэвшүүлж, бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүйгээр мэндлэх аргыг зааж зөвлөөрэй
-Гадагш гарахдаа амны хаалтыг нь тогтмол зүүлгээрэй
-Хүүхдэд хэрхэн зөв ханиаж найтаалгах аргыг үзүүлэн үлгэрлээрэй
-Хүүхдэд өөрийн эд зүйлсээ бусадтай хувааж хэрэглэхгүй байх талаар зөвлөөрэй
-Халдварын шинж илэрсэн нэгнээ гадуурхахгүй байхыг зөвлөөрэй
-Хүний бөөгнөрлөөс зайлхийх дадалд хэвшүүлээрэй
-Ширээ, 00, хүүхдийн тоглоом, хаалганы бариул гэх мэт хүний гар их хүрдэг эд зүйлсийг тогтмол цэвэрлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top