ШУУД: 70 мянга төгрөг нь өвчтөнд эмийн багц болж очихгүй

2021 оны 06 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.24, 11:00 цаг)


Өнөөдөр гэрийн хяналтад 20 мянга гаруй иргэн өрхийн эмчийн хяналтан дор эмчилгээ үйлчилгээ авч байна. Эдгээр хүмүүс дээр эмчилгээний багц очно, очихгүй байна гэсэн зүйл их байна. Өрхийн эмнэлгийн санхүүжилт болгорж Эрүүл мэндийн даатгалын сангаас 70 мянган төгрөгийг Өрхийн эмнэлгүүдэд хуваарилж эхэлсэн. Энэ нь нэг хөнгөн хэлбэрийн өвчтөнг эмчлэх зардал гэж тусгагдаж явж байгаа. Гэхдээ энэ нь өвчтөндөө шууд эмийн багц болж очихгүй юм аа. Энэ нь өрхийн эмчийн цалин, хамгаалах хэрэгсэл гэсэн зохион байгуулалттай явж байна.

Харин өрхийн эмнэлгүүд нь хоорондоо менежмент хийж, тухайн мөнгөнөөсөө илүүчилж, өвчтөндөө шаардлагатай эм, амин дэм өгөх шаардлагатай өвчитнүүддээ нэмэлтээр өгч байгаа тохиолдлууд байгаа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Top