24 ЦАГТ: 2366 тохиолдол нэмэгдэж, 13 хүн нас барлаа

2021 оны 06 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.24, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2366 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 102.629 болж байна.

Мөн хугацаанд 13 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барж, нийт нас баралт 482 боллоо.

Эдгээр хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдал, элэг, бөөрний хавдар зэрэг үндсэн архаг суурь өвчин хавсарсан хэлбэрээр нас барсан байна.
 

  • 30-39 настай 3 өвчтөн. 6-12 хоног эмчлүүлсэн
  • 51-60 настай 1 өвчтөн. 7 хоног эмчлүүлсэн
  • 61-70 настай 3 өвчтөн. 5-14 хоног эмчлүүлсэн
  • 71-80 настай 1 өвчтөн. 1 хоног эмчлүүлсэн
  • 80-аас дээш настай 5 өвчтөн. 1-15 хоног эмчлүүлсэн

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Эмнэлгээс шалтгаалах - 5 (Нийт 207)
  • Зөөвөрлөгдсөн - 0 (Нийт 554)
  • Улаанбаатарт - 1482 (Нийт 82.632)
  • Орон нутагт - 879 (Нийт 19.188)

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 30-34 насныхан хамгийн өндөр буюу 346 байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд нь гэрийн

  • 0-4 нас-134
  • 5-9 нас-177
  • 10-14 нас-190
  • 15-17 нас-104
  • 18-24 нас- 209
  • 25-29 нас-237
  • 30-34 нас- 346
  • 35-39 нас- 238
  • 40-44 нас - 168
  • 45-49 нас - 144
  • 50-54 нас - 134
  • 55-59 нас - 107
  • 60-64 нас - 65
  • 65-69 нас - 43
  • 70-74 нас - 36
  • 75-79 нас - 15
  • 80-84 нас - 15
  • 85-аас дээш нас-4

Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 601, гэрийн хяналтаас 458, нийт 1059 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 66.602 болж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 12.898 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс
 

  • Хөнгөн - 8385 (64.8%)
  • Хүндэвтэр - 3097 (24%)
  • Хүнд - 1221 (9.5%)
  • Маш хүнд - 228 (1.8%)

Мөн гэрээр 22.630 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор өрхийн эмчийн хяналтад байна. Ковид-19 халдвар авсан нийт 35.518 хүн гэрээр болон эмнэлэгт байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top