Ковидын халдвартай 470 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна

2021 оны 06 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.24, 11:00 цаг)


 

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 601, гэрийн хяналтаас 458, нийт 1059 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 66.602 болж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 12.898 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс
 

  • Хөнгөн - 8385 (64.8%)
  • Хүндэвтэр - 3097 (24%)
  • Хүнд - 1221 (9.5%)
  • Маш хүнд - 228 (1.8%)

Мөн гэрээр 22.630 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор өрхийн эмчийн хяналтад байна. Ковид-19 халдвар авсан нийт 35.518 хүн гэрээр болон эмнэлэгт байна. Эдгээрээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жирэмсэн эмэгтэй 470 байна. Харин 0-17 насны 2355 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2366 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 102.629 болж байна.

Мөн хугацаанд 13 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барж, нийт нас баралт 482 боллоо.

 

Top