Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.06.22) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
(2021.06.22, 19:00 цагийн байдлаар)
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10.247 хүн вакцинд хамрагдсан. Үүнээс нийслэлд 3879, орон нутат 6368 хүн вакцинд хамрагдлаа.
Улсын хэмжээнд дархлаажуулахаар зорьсон 16-аас дээш насны 2.151.545 хүнээс хоёрдугаар тундаа хамрагдалт 79 хувьтай байна. Гэвч энэ нь улсын нийт 3.3 сая хүний 52.7 хувь байгаа юм. Тийм учраас бидэнд сүргийн дархлаа гэдэг зүйл одоогоор байхгүй байна. Нийтийн дархлаа гэдэг нь нийт хүн амын 75-80 хувь нь бүрэн тундаа хамрадаж дархлаа тогтсоны үндсэн дээр үүсдэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа.
Өнөөдрийн байдлаар 52 хувийг нэмэгдүүлэхийн тулд авч байгаа арга хэмжээний нэгдүгээрт эрсдэл өндөртэй бүлэг болох 15.110 жирэмсэн эхийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар нэгдүгээр тундаа 1316 нь хамрагдаад байна. Жирэмсэн эмэгтэйчүүд эмчдээ үзүүлээд 14-36 долоо хоног дотроо вакцины 1, 2-р тунд хамрагдах юм.
Харин 16-17 насны 84.288 хүүхдээс нэгдүгээр тундаа 18.101 нь хамрагдаад байна.
Цаашдаа ямар нэгэн шалтгааны улмаас вакцин тариулаагүй иргэд дархлаажуулалтын цэгт очиж, эмчид үзүүлэн Веросселл, Астразенека, Пфайзер буюу Комирнэти вакцинаас сонгож өөрт тохирохыг тариулах боломжтой.
Улсын хэмжээнд
Улаанбаатар хотод
Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,