Нийслэлийн онцгой комисс хуралдаж, маргаашнаас вакцины хоёр тундаа хамрагдсан иргэд ресторан, кофе шоп, хоолны газраар үйлчлүүлж болох шийдвэр гаргалаа.
Тодруулбал, үйлчилгээний байгууллагынхан эсэргүүцэл илэрхийлсэнтэй холбогдуулан Хотын дарга бөгөөд Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Ресторан эрхлэгчдийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзан, асуудлыг ярилцсаны үр дүнд дээрх шийдвэрт хүрчээ. Ингэхдээ вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөхийг онцгойлон анхаарууллаа. Үгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах аж.
Харин баар, паб, шөнийн цэнгээний клубт уг шийдвэр үйлчлэхгүй юм байна.
Сануулахад, өчигдөр УОК халдварын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор нийтийн хоолны газар, ресторануудын залааар үйлчлэхийг хориглох хугацааг дахин 10 хоногоор сунгасан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийг маргаашнаас цуцлахаар боллоо.
Сэтгэгдэл ( 5 )
Арай л дэндүү юмаа, масктайгаа идэж ууна гэж байхгүй, ковидгүй шахам болж байгаа улсууд ч шинжилгээгүй хүмүүст үйлчлэхгүй бхад…
ҮХЭХ НЬ ҮХЭЭД АМЬДРАХ ЧАДВАРТАЙ НЬ АМЬДАР ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА
За болиооо юунч хурдан эргэж буцдаг юм билээ
margaaah yrunhiilegch tangarag urgunu boslogo garahaas namjaaj bgn boluu da
Сумьяа пизда юугаа мэдэж шийдээд байгаа ац вэ?