Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.29, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт 1727 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 113.232 болж байна.
Мөн хугацаанд 24 цагийн хугацаанд 15 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 548 боллоо.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Өнөөдрийн байдлаар ковидын халдвар авсан 25.038 хүүхэд байна.
Хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
Нийт халдвар батлагдсан хүүхдийн 83.53% буюу 20915 нь Улаанбаатар хотод, 24 хүүхэд зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Орон нутагт хүүхдийн халдвар харьцангүй ялгаатай байгаа. Тухайлбал,
Харин энэ хугацаанд 2215 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 73.007 боллоо.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14131 хүн эмчлүүлж байна.
Үүнээс,
Харин гэрийн хяналтад 24.626 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор гэртээ өрхийн эмнэлгийн хяналтанд байна. Ингээд эмнэлэг болон гэрээр нийтдээ 38.827 хүн Ковид-19 халдварын эмчилгээг авч байгаа юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ