Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 53.4 хувь нь вакцинд хамрагдлаа

2021 оны 06 сарын 29

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.06.29) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.06.28, 19:00 цагийн байдлаар)

Өчигдрөөс 12-15 насны хүүхдүүдийг ковидын эсрэг вакцинд хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор вакцинжуулалтын тоо нэмэгдэж, сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18.888 хүн вакцинд хамрагдсан байна. Үүнээс нийслэлд 6956, орон нутат 11.932 хүн вакцинд хамрагдлаа.

 

Өссөн дүнгээр нь авч үзвэл улсын хэмжээнд вакцины бүрэн тунд 1.738.38 хүн хамрагдсан нь 3.3 сая хүндээ харьцуулахад 53.4 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд
 

  • 1-р тунд - 1.981.613 хүн
  • 2-р тунд - 1.738.389 хүн

Улаанбаатар хотод
 

  • 1-р тунд - 996.102 хүн
  • 2-р тунд - 877.902хүн

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
 

  • 1-р тунд - 985.511 хүн
  • 2-р тунд - 860.487 хүн

Top