Агуу суутан, тэрбумтан Илон Маск 51 нас хүрлээ.
Энэ 51 жилийн дотор тэр сансарт пуужин хөөргөж, дэлхийн хамгийн хурдан машин бүтээж, твиттерт хэд жиргээд л биткоины ханшийг унагааж амжсан.
Ингээд түүний амьдралын сонирхолтой 11 баримтыг хүргэж байна.
Илон Маск багаасаа л машинд дуртай байлаа. 2013 онд тэр Лондон хотын дуудлага худалдаанаас Жеймс Бондын кинонд гардаг усан дор явдаг машийныг сая ам.долароор худалдан авч байв. Зураг дээр тэр 1995 онд BMW машинаа засч байгаа нь.
Багадаа юм бодоод огт дуугарахгүй суучихдаг байсан тул аав, ээж нь дүлий биш байгаа гэж боддог байсан гэнэ. Дэргэд нь хүүхдүүд тоглож, хашгарч байсан ч тэр огт анзааралгүй гүнзгий бодолд автдаг байжээ.
Замналаа Илон Маск 12 настайдаа эхэлсэн. Хоёр жил программ үзээд Blast Star тоглоом бүтээснээ 500 доллароор зарж байв.
2015 онд Илон Маск Симпсоны цувралд гарсан.
Түүний IQ 155. Ийм түвшний хүмүүс шинжлэх ухааны нээлт хийж, уран бүтээл туурвидаг.
Хэрэв тэр Tesla нэрийг авч чадахгүй бол компаниа Фарадей гэж нэрлэх гэж байжээ. Фарадей гэдэг нь Их Британийн эрдэмтэн Майкл Фарадей юм.
Амьдралынхаа турш тэр найман компани байгуулсан: Zip2, PayPal, SpaceX, Tesla, Hyperloop, OpenAI, Neuralink, The Boring Company.
"Төмөр хүн-2" кинонд Роберт Дауни дүрээ бүтээхдээ Илон Маскийг дууриасан гэж хэлсэн байдаг. Маск мөн тэр киноны богинохон хэсэгт гардаг.
Тэр Tesla Motors компаниас албан ёсоор жилд 1 долларын цалин авдаг.
2020 оны тавдугаар сарын 31-нд түүний компани хүмүүсийг сансарт нисгэсэн анхны хувийн компани болсон билээ.
2022 оны дөрөвдүгээр сарын 25-нд Илон Маск 44 тэрбум ам.доллароор Твиттерийг худалдан авсан.
Сэтгэгдэл ( 0 )