24 ЦАГТ: 2485 тохиолдол нэмэгдэж, 17 хүн нас барлаа

2021 оны 07 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр eruul.gerege систем ажиллахгүй байгаагаас шалтгаалж, эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоон мэдээллийг өгөх боломжгүй байгааг дуулгалаа.

(2021.07.01, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт 8000 орчим шинжилгээнээс 2485 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 117.963 болж байна.

Мөн хугацаанд 17 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 580 боллоо. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан иргэдийн тухайд:

  • 41-50 настай 2 хүн, 12-15 хоног эмчлэгдсэн
  • 51-59 настай 2 хүн, 10-13 хоног эмчлэгдсэн
  • 60-70 настай 4 хүн, 7-13 хоног эмчлэгдсэн
  • 80-аас дээш настай 7 хүн нас барлаа.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Эмнэлгээс шалтгаалах - 0 (Нийт 219)
  • Улаанбаатарт - 1437 (Нийт 91.308)
  • Орон нутагт - 1048 (Нийт 25.833)

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Дархан-Уул+97, (Нийт-2271)
  • Эрдэнэт+95 (Нийт-2807)
  • Баян-Өлгийн +12, (Нийт-262)
  • Увс+29, (Нийт-842)
  • Ховд+75, (Нийт-849)
  • Хөвсгөл+33, (Нийт-1190)
  • Завхан+36, (Нийт-1223)
  • Булган+36, (Нийт-871)
  • Архангай+68, (Нийт-1523)
  • Баянхонгор+83, (Нийт-2180)
  • Говь-Алтай+45, (Нийт-1810)
  • Сэлэнгэ+123, (Нийт-1476)
  • Төв+113 (Нийт-3015)
  • Өвөрхангай+19, (Нийт-1456)
  • Хэнтий+49, (Нийт-1090)
  • Говьсүмбэр+13, (Нийт-376)
  • Дундговь+16, (Нийт-791)
  • Дорнод+26 (Нийт-646)
  • Сүхбаатар+80, (Нийт-1081)
  • Дорнод+0, (Нийт-74)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top