Иргэдийн PCR шинжилгээний хариуг харуулдаг “ЭрүүлМн” системийг ашиглалтад оруулсан GEREGE systems компани үйлчилгээгээ түр хаажээ. Учир нь Онцгой байдлын ерөнхий газраас систем ашиглалтын төлбөрөө 55 хоног хэтрүүлсэн тул үйлчилгээгээ түр хаажээ.
Тус компаниас мэдэгдэж буйгаар бол “ЭрүүлМн” системийг хэвийн, тасралтгүй ажлуулахын тулд серверийн хүчин чадлыг нэмэгдүүлж, операторуудын тоог хоёр дахин нэмэгдүүлэх, системийн хэрэглэгчид болох эмч, эмнэлгийн ажилтнуудад гарын авлага хийх, сургалт зохион байгуулж, эмнэлгийн байгууллагын хүсэлтийн дагуу системээ сайжруулж, нэмэлт функцуудыг хөгжүүлсээр ирсэн аж. Гэвч төлбөрөө төлөхгүй байгаа тул ийнхүү системийг түр хаахад хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )