Нийт хүн амын 53.8 хувь нь бүрэн тунгаа авчээ

2021 оны 07 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.07.02) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.07.01, 19:00 цагийн байдлаар)

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16.441 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Улаанбаатарт 7529, орон нутагт 8912 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдлаа.

Улсын хэмжээнд хоёрдугаар тунд хамрагдсан 1.750.266 хүн байгаа нь нийт 3.3 сая хүн амын 53.8 хувийг эзэлж байна. Нийтийн дархлаа тогтоохын тулд хүн амын 70-80 хувьд нь дархлаа тогтсоноор үүсэх боломжтой гэсэн тайлбарыг мэргэжлий хүмүүс өгч байгаа.

 

Улсын хэмжээнд
 

  • 1-р тунд - 2.038.128 хүн
  • 2-р тунд - 1.750.266 хүн

Улаанбаатар хотод
 

  • 1-р тунд - 1.015.089 хүн
  • 2-р тунд - 882.214 хүн

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
 

  • 1-р тунд - 1.023.039 хүн
  • 2-р тунд - 886.052 хүн

Өнөөдрийн байдлаар вакцинд 2969 жирэмсэн, 1846 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагджээ. Харин 12-15 нас 56.628 хүүхэд, 16-17 насны 42531 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагджээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.113) 2021 оны 07 сарын 03

7 сарын 12 нд файзерийн 2 дахь тун тариулах товлолт хугацаа нь юм. Наадмын амралт таарах нь ээ, хэрхэн ажиллах юм бол, 21 хоног дээр 9 хоног нэмбэл ямар нэг хор уршиг болохгүй байгаа

0  |  0
Гарамжав(122.201.23.219) 2021 оны 07 сарын 03

Спутникийн 2-р тун ирнэ гээд байсан яагаад чимээгүй болчив оо.

1  |  0
Top