Өрхийн эмнэлэг халдвартай иргэдэд 160 мянгын үйлчилгээ үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

УИХ-аар төсвийн тодотгол хийхээр болсон. Ингэхдээ 700 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт нэмж төсөвлөнө гэдгийг салбарын сайд нь мэдэгдээд байгаа юм. Тэр утгаараа өрхийн эмнэлэгт бүртгэгдэж байгаа нэг халдвартай иргэнд үйлчлэх, оношлох, зөвлөгөө мэдээлэл өгөх, тусламж үзүүлэх зардлыг 70 мянга байсныг 160 мянга болгож нэмэгдүүлсэн байна. Ийнхүү 160 мянган төгрөг болгохдоо Арбидол эмийн төсвийг багтаасан. Уг шийдвэр долдугаар сарын 1нээс хэрэгжиж эхлэх аж. Өрхийн эмнэлэгт гүйцэтгэлээ Эрүүл мэндийн даатгалын сангаас авна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.  

Мөн тэрбээр "Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хүнд байна. КОВИД-19 халдварын Дельта вирус тархаж байгаатай холбоотойгоор улс орнууд хилээ хаах, нислэгүүдээ хязгаарлах, тусгаарлалтын хугацааг сунгах, маскаа зүүх зэрэг арга хэмжээнүүдээ сэргээж байна. Япон руу 50 сорьц илгээсэн. Манайхан өөрсдөө ч хэд хэдэн онош тавиад байсныг Японоос ирүүлсэн хариу баталгаажууллаа. Япон руу илгээсэн 50 сорьцноос тавд нь Дельта хувилбар илэрсэн. Таван сорьцод Дельта хувилбар илэрсэн нь уг вирус тархсан гэсэн үг биш. Манай эрдэмтдийн гаргасан судалгаагаар бол халдвар авсан иргэдийн 88, 90 хувьд Альфа хувилбар байна гэдгийг тогтоосон.

Альфа хувилбар нь Ухайнь хотод тархсан хувилбарыг бодвол дөрөв дахин хурдан тархах чадвартай. Вакцины нөлөөллийг бууруулахгүй гэж үзэж байгаа. 

Харин Дельта хувилбар нь тархалтын хурдаан 55 хувиар илүү мөн шинж тэмдгийн хувьд хурдан хүндрэх магадлалтай. Вакцины нөлөөг бууруулж байна гэж үзэж байгаа" гэсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатар(66.181.161.22) 2021 оны 07 сарын 04

Франц хүний үнэлэмж 168 сая , монгол хүний үнэлэмж 8сая байснаа 160 мянга болж үнэгүйдэв. Яагаад !!! Үүнийг тайлбарлаач сайдаа

0  |  0
зочин(202.126.89.243) 2021 оны 07 сарын 03

Худ 19 хорооны өрхийн эмнэлэг маш муу ажилладаг. Утсаа огт авахгүй, орохоор ангайгаад хоол идээд зүгээр сууцгааж байдаг

0  |  0
Oogii(202.126.89.32) 2021 оны 07 сарын 03

энэ нэг юм байж байж байгаад л нэг сайн худлаа хусах юмаа өөрийгөө хянах чадваргүй болохоороо ийм болдог гэсэн шүү

0  |  0
Иргэн(192.82.68.243) 2021 оны 07 сарын 03

Хамгийн худалч сайд

0  |  0
Зочин(66.181.184.70) 2021 оны 07 сарын 03

Ийм хэцүү үeд эрүүл мэндийн салбарыг толгойлж байгаа хүн гэхэд худлаа ярина ам нээх тоолондоо энэ бүтэхгүй хүнээ огцруулаач

0  |  0
Зочин(150.129.141.245) 2021 оны 07 сарын 03

160000 битгий хэл 70000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ алга байна.Ковидыг попроо болгоод байна энэ сайд гуай.Микрофоны өмнө,дэлгэцийн өмнө нэг сайхан зүйл яриад ,амьдрал дээр наадах чинь худлаа болоод байна.

0  |  1
Top