Б.Ууганбаяр: Цаашдаа нэмж ор гаргах ямар ч боломжгүй болсон

2021 оны 07 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.03, 11:00 цаг) ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөг Б.Ууганбаяр орны нөхцөл байдлыг талраар дараах мэдээллийг өглөө.


 

Өнөөдрийн байдлар Улаанбаатар хотын 48, орон нутгийн 28 эмнэлэгт 13933 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн 9239, хүндэвтэр 3320, хүнд 1185, маш хүнд 249 хүн эмчлэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар хүндэвтэр, хүнд, маш хүнд хүний тоо 5000 руу дөхөөд ирсэн байна.

Одоогоор 14 мянга орчим ор улсын хэмжээнд эргэлдэж байгаа. Нийтдээ улсын хэмжээнд сувилал болон улсын эмнэлгийн орыг нийлүүлээд 27 мянган ор байдаг. Үүнээс 14 мянга орыг нь зөвхөн ковидын эмчилгээнд зориулж гаргаад байна. Нөгөө талд нь 13 мянган орыг эрүүл мэндийн бусад бүх үйлчилгээг үзүүлж байна гэсэн үг. Ийм нөхцөлд цаашдаа нэмж ор гаргах ямар ч боломжгүй болсон байгаа. Ор гаргах нөхцөлийг бүрдүүллээ ч хүний нөөц, ажиллах хүчин байхгүй учраас 14 мянган ор дээрээ менежмент хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна.

Хөнгөн хэлбэрийн хүмүүс гэрээр эмчлэгдэж байгаагаас эрсдэлтэй гэснийг нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Хөнгөн хэлбэрийн хүмүүс дунджаар 10 хоног эмчлэгдэж эмнэлгээс гарч байгаа бол хүндэвтэр, хүнд хүмүүс доод тал нь 20, түүнээс дээш хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Маш хүнд хүмүүсийн хувьд эмчилгээний хоног маш урт үргэлжилж байгаа дүр зураг байна.

Top