ВАКЦИН: Улсын хэмжээнд 3151 жирэмсэн эмэгтэй вакцинд хамрагдлаа

2021 оны 07 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.07.03) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.07.02, 19:00 цагийн байдлаар)

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 17.452 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Улаанбаатарт 8696, орон нутагт 8756 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдлаа.

Улсын хэмжээнд хоёрдугаар тунд хамрагдсан 1.756.449 хүн хүн байгаа нь нийт 3.3 сая хүн амын 54 хувийг эзэлж байна. Нийтийн дархлаа тогтоохын тулд хүн амын 70-80 хувьд нь дархлаа тогтсоноор үүсэх боломжтой гэсэн тайлбарыг мэргэжлий хүмүүс өгч байгаа.

 

Улсын хэмжээнд

  • 1-р тунд - 2.053.714 хүн (86%)
  • 2-р тунд - 1.756.449 хүн (74.5%)

Улаанбаатар хотод

  • 1-р тунд - 1.021.834 хүн
  • 2-р тунд - 884.627 хүн

Орон нутагт
 

  • 1-р тунд - 1.031.880 хүн
  • 2-р тунд - 871.822 хүн

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковидын эсрэг вакцинд 3151 жирэмсэн, 1950 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагджээ.

Top