Ковидын халдвар авсан иргэн эмнэлгийн гадаа ирээд амиа алдсан харамсалтай үйл явдал өчигдөр болсон. Тэгвэл Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллийнхээ эхэнд, өчигдөр харамсалтай тохиолдол боллоо, хэвлэлийн хурал эхлэхээс өмнө талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна гэв.
Тэрбээр "Болсон процессыг товч танилцуулъя. Талийгаач долоодугаар сарын 2-ны өдөр “Хатагтай” эмнэлгийн “Онош мед” лабораторид түргэвчилсэн тест өгсөн. Бид системд шалгаж үзэхэд эерэг гэсэн хариу гарсан байгаа. Уушгины рентген зураг авахуулсан байгаа. Рентген зураг дээр хатгаатай. Талийгаач Чингэлтэй дүүргийн 50 дугаар хорооны 6 дугаар байранд ажиллангаа амьдарч байдаг хүн байна. Үндсэн захиргаа бол Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо. Чингэлтэй дүүргийн 50 дугаар байр бол тус дүүргийн 6 дугаар хорооны ӨЭМТ-өөс 10 метрийн зайд ойр байрладаг. Хэсгийн ахлагчийн өрхийн эмчид мэдээлсэн мэдээллээр бол алтны дархан хийж хоёр хүн ажиллаж амьдардаг. Амьдардаг өрөөнийх нь нөхцөл бол маш тааруу. Орон сууцны зоорийн давхарт байдаг. Сүүлийн 10 хоног согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэсэн өгүүлэмж өгсөн байна.
Долоодугаар сарын 2-ны өдрийн 09.30 цагт 103 түргэн тусламж дуудсан. Эмч очиж үзсэн. Тухайн үед өөрийн биеийн байдлаа товч танилцуулж байсан. 103-ын эмч уушгины зургийг үзээд, уушгины хатгаа байна, харьяа эмнэлэг, ӨЭМТ-д хандахыг зөвлөсөн. Талийгаач Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлэгт хандсан. Тус эмнэлэг 6 сарын 9-нөөс ковидын эмнэлэг болж, ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 244 хүнийг эмчилсэн.
Яг өнөөдөр болж 76 хүн эмчлүүлж байгаа. Тус эмнэлэгт өдөрт олон хүн ханддаг.
Тухайн өдөр Энэрэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад энэ хүний нэр байхгүй байсан учраас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өвчтөнг авахгүйгээр буцаагаад Энэрэл эмнэлэг рүү явуулсан байна. Дахин Энэрэл эмнэлгийн гадаа ирсэн. Энэ мөчид ХӨСҮТ рүү хүнд өвчтөнөө шилжүүлээд буцаж ирсэн эмнэлгийн машин таараад, эмнэлгийн жолооч дахин түргэн тусламж дуудсан.
Түргэн тусламжийн баг 5 минутын дараа ирэхэд, тухайн иргэнд амилуулах тусламж үзүүлэх боломжгүй байдал үүсэж нас барсан байсан.
Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа ковидын хүнд нөхцөлд, эмнэлгийн заалттай өвчтөнд яаралтай тусламж үзүүлж ажиллаж байгаа.
Тусламж үйлчилгээний явцад НЭМГ-аас шуурхай ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.
Анхан шатны тусламж үзүүлэхдээ хайнга хандаж хариуцлагагүй үйлдэл гаргасан Түргэн тусламжийн төвийн захирал, Энэрэл эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцож байгаа. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Мөнхдэлгэр нарыг үүрэгт ажлаас чөлөөлнө.
Хариуцлага алдсан албан тушаалтнуудын өмнөөс эмгэнэл илэрхийлье.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага учраас менежментийн багийг өөрчилж, ажлаа сайжруулах чиглэл өгнө.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 10 )
Дарга нар одоохондоо болоогүй зүйлийн тухай дурджээ энэ нийгэм гүнзгийрхийн хирээр та мөнгөгүй бол хэнч биш эмнэлгүүд хувьд шилжих үед та төлбөрөө төлсөн бол ор үгүй бол хаалгаа хаа
Ийм л удирлагатай эоүүл мэндийн салбартай бид...яанаа.. энэ хүн өөрийнхөө ажил үүргийн хувиараа мэдэж бгаа юмуу, Юун өгүүлэмж ярина вэ..........
НЭМГ-т даам гарсан хэдэн архичин өвөө нар бий шүү, хувийн эмнэлгээр шалгалт хийж байна гэж байнга дарамталдаг хир нь өөрсдөө зөвшөөрөлгүйгээр нууцаар үйл ажиллагаа явуулж ашиг олдог.
Хун аргаа бараад амь аврагдах гэж нааш цааш явахад хэдэн тииш нь бие бие руугээ чихэж хуйтэн цэвдэг зан гаргасан эмнэлэгиин ажилтнуудыг хатуу арга хэмжээ авч хунии толоо гэсэн сэтгэлгуйчуудииг эруу уусгэн шалгахыг шаардаж байна Ошоо олон хунииг ч ингэж алахгуй гэх ундэс байхгуй
ter hund yaaraltai tuslamj uzuulelgui bie ni muudaj bgaa huniig naash tsaash yvuulj asar ih chiregdel uusgej amii ni avchee , ene humuus ajlaasaa ch halagdah ni bagadna , hund iim hainga handaj bolohgui biz de ingej hund uilchilj baij tsalingaa nemuulne , orchin nohtsloo saijtuulna geed guigeed baihaasa zovoochee erdenet hunii amind hurchiheed ajlaas halagdaad l boloo yu, ter turgen tuslamjiin zahiral , enerel emnelgiin zahirliig ch ajlaas ni hal >>>>>>>>>>>>
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг ажил үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанар, үр дүн, ур чадвараас нь хамаарч нэмэх нь зөв шүү. Зарим нь нойр хоолгүй, өөрийнхөө амь нас, эрүүл мэндээ бодолгүй чин сэтгэлээр зүтгэж байхад нэг хэсэг нь ковидын шинж тэмдэг тэй бол эмнэлгийн хаалгаар нэвтрүүлэхгүй, хөөж байгаа . Эмнэлэг, эмч гэж хэлэхэд бэрх үйодэл гаргаж байгаа шүү. Нийтэд ил болсон тохиолдол л энэ болохоос биш. Ийм үйлчилгээтэй байхад цалин нэмэх шаардлага тавих нь зохисгүй. Зарим өрхийн эмнэлгүүд дэндүү шүү. СХД-ийн 29-р хорооны өрхийн эмнэлгийн удирдлага хандлагаа өөрчлөөсэй.\n
Архи уудаг алт мөнгөний дархан хийдэг амьдрал тааруу тааруу ч гэж та бидний 98%.ттаы адил амьдралтай бол гадаа үхэх болзохдоо хангасан гэсэн үг ийм байж бас цалин нэм гэчихжээ ичээч ёс зүйгүй хөгийн эмч нараа
үхсэн хүн үг хэлэх биш үхсэний хох болчихийм байналдаа дараагийнхан магадгүй хэн ч байж болохоор байна тээ үүдэнд нь хүн үхэж байхад эмнэлгийн эмч нар тусламж ч үзүүлчихгүй үхсэн эсэхийг шалгаж харж байгаа нь харамсалтай юмаа эмчийн тангараг ёс зүйн нь хаана мөрдөгдөж байгаа юм бээ
huviin emneleg gez estoi mongo ugaahl gazruud mongoloor duuren ymdaa
манай эмч нар үнэн найдваргүй дарга нар нь ямарч чочроогй болсон чадахгүй бол бүгдииг ажлаас хал эмчгүй амьдаряа хувиин эмлэгииг бүгдииг хаах ниислэлиин эрүүл мэндиин төвиин даргыг яаралтай ажлаас халж шүүхэд өг сайдыг соль өөр арга байхгүй