Ковидын халдвар авсан иргэн эмнэлгийн гадаа ирээд амиа алдсан харамсалтай үйл явдал өчигдөр /2021.07.03/ болсон. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас өнөөдөр уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийснийг өмнө нь мэдээлсэн билээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэлэхдээ "Талийгаач долоодугаар сарын 2-ны өдөр “Хатагтай” эмнэлгийн “Онош мед” лабораторид түргэвчилсэн тест өгсөн. Бид системд шалгаж үзэхэд эерэг гэсэн хариу гарсан байгаа. Уушгины рентген зураг авахуулсан байгаа. Рентген зураг дээр хатгаатай. Талийгаач Чингэлтэй дүүргийн 50 дугаар хорооны 6 дугаар байранд ажиллангаа амьдарч байдаг хүн байна. Үндсэн захиргаа бол Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо. Чингэлтэй дүүргийн 50 дугаар байр бол тус дүүргийн 6 дугаар хорооны ӨЭМТ-өөс 10 метрийн зайд ойр байрладаг. Хэсгийн ахлагчийн өрхийн эмчид мэдээлсэн мэдээллээр бол алтны дархан хийж хоёр хүн ажиллаж амьдардаг. Амьдардаг өрөөнийх нь нөхцөл бол маш тааруу. Орон сууцны зоорийн давхарт байдаг. Сүүлийн 10 хоног согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэсэн өгүүлэмж өгсөн байна.
Долоодугаар сарын 2-ны өдрийн 09.30 цагт 103 түргэн тусламж дуудсан. Эмч очиж үзсэн. Тухайн үед өөрийн биеийн байдлаа товч танилцуулж байсан. 103-ын эмч уушгины зургийг үзээд, уушгины хатгаа байна, харьяа эмнэлэг, ӨЭМТ-д хандахыг зөвлөсөн. Талийгаач Баянзүрх дүүргийн "Энэрэл" эмнэлэгт хандсан. Тус эмнэлэг 6 сарын 9-нөөс ковидын эмнэлэг болж, ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 244 хүнийг эмчилсэн.
Яг өнөөдөр болж 76 хүн эмчлүүлж байгаа. Тус эмнэлэгт өдөрт олон хүн ханддаг.
Тухайн өдөр "Энэрэл" эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад энэ хүний нэр байхгүй байсан учраас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өвчтөнг авахгүйгээр буцаагаад "Энэрэл" эмнэлэг рүү явуулсан байна. Дахин "Энэрэл" эмнэлгийн гадаа ирсэн. Энэ мөчид ХӨСҮТ рүү хүнд өвчтөнөө шилжүүлээд буцаж ирсэн эмнэлгийн машин таараад, эмнэлгийн жолооч дахин түргэн тусламж дуудсан.
Түргэн тусламжийн баг 5 минутын дараа ирэхэд, тухайн иргэнд амилуулах тусламж үзүүлэх боломжгүй байдал үүсэж нас барсан байсан.
Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа ковидын хүнд нөхцөлд, эмнэлгийн заалттай өвчтөнд яаралтай тусламж үзүүлж ажиллаж байгаа.
Тусламж үйлчилгээний явцад НЭМГ-аас шуурхай ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.
Анхан шатны тусламж үзүүлэхдээ хайнга хандаж хариуцлагагүй үйлдэл гаргасан Түргэн тусламжийн төвийн захирал, "Энэрэл" эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцож байгаа. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Мөнхдэлгэр нарыг үүрэгт ажлаас чөлөөлнө.
Хариуцлага алдсан албан тушаалтнуудын өмнөөс эмгэнэл илэрхийлье.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага учраас менежментийн багийг өөрчилж, ажлаа сайжруулах чиглэл өгнө гэсэн юм.
Сэтгэгдэл ( 8 )
Ene nukhriig uuruuig n ajlaas n halah heregtei. Dandaa usnaas tsever uldene, uursduu yag yu hij giiguulj bgan ene hurgan doloogch darga nar. Chaddag um n : ideh uuh tsavchih. Ankh l 1r emnelgiin buurni dialyse-n tasgin erkhllegch bhdaa gadnii emnelgiin aktlagdsan tonog tuhuurumjig ulsiin emnelegt shahj bsan gedeg tsuu yariani ezen dee. Olnii ug ortoi l bh. Buun shunal, ene nukhur. Dandaa gar hardag zavaan yos zuigui emch bsan.
Хэлтсийн даргыг нь биш, НЭМГ-ын даргыг ажлаас нь халах хэрэгтэй, доогуурхи хэдэн хүнээ халаад л өнгөрдөг нь ямар ч үр дүнгүй
Үхсэн хүн үг хэлдэггүй гэдэг шиг өөрийгөө өмгөөлөх үгээ зөв олж хэлэх хэрэгтэй.Архи уудаг согтуу хүн би өвчихлөө гээд эмнэлгээр явах уу.Хүний амь ганц нэг хүний албан тушаалаар солигдох учиргүй.Ер зарим ёс суртахуунгүй эмнэлгийн албан тушаалтан байсаар л байгаа шүү.
Одоо ийм хүнд үед Эмч нараа шийтгээд нүдээд байвал Хэн эмнэлэгт ажиллах вэ ? Цаг үеэ харгалзан үнэл!!@
or baihgui gej huthalgui maihan gert ch boltugai emchelj bno davarthan ulsaa ene emch nar thalin nem geed uls yaj hunii ami nas avrah ve ajil aa hiij chadahgui bna shu emch naraa bitgii davar aa bitgii thaling.n nem ajil chadahgui bol zailj uz hatuu hariuthlaga toothoh heregtei
100huviin emch nariin hariuthlagagui aldaa bhad yu gej huthaad bna be ⁉️ margaach emch hund surtal.s bolj hedench uhsen gaihah zuilgui bolthon bna da ard tumen minie bid thuuhun hun amtai ard tumen ene 7honogt udur bur 10aas deech tootoi hun uhlee margaach hen uheh n gaihah zuilgee ene hariuthlagagui emch nar.s bolj bidend yag odoo amid ene haldvar.g davaj garah uldej bna Mgl emch nar amiig chin avrahgui uheh.g haraad zogsoj margaach heden emch iin aldaan.s bolj emleg iin uudend uheh.g medeeguin dee
Түргэний эмчээ гайхтал тусламж үзүүлээгүй эмч нарыг эмч гэхэд хэцүү, хүн гэхэд бүр хэцүү л юм байна.
Подвалд амьдардаг бас архи уудаг бол хүн биш юм уу, хүн үхчихээд байхад сайдаас доошоо албан тушаалтан огцорно гэж байхгүй шүү, хамгийн томчууд нь өргөдлөө өгөөд зайлаарай, өөдгүй новшууд, ерөнхий сайд эрүүл мэндийн сайд огцрох ёстой