Дархан-Уул аймаг 9-нөөс ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНӨӨ НЭЭХ шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87-р хуралдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Тодруулбал, 2021.07.09-ний өдрөөс эхлэн
 

  • Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
     
  • Голын эрэг, "Зулзага", амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.
     
  • Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
     
  • Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
     
  • Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.
     
  • Гарсан шийдвэртэй уялдуулан нэвтрэх постуудын хянлтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр 5 зэрэг түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
     
  • ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг (2021.07.09)-ний өдрөөс эхлэн ажиллуулна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(202.126.88.180) 2021 оны 07 сарын 07

Жинхэнэ Азжаргалтай Дархан болжээ

1  |  0
зочин (64.119.19.142) 2021 оны 07 сарын 06

БУСАД НЬ ДАРХАН- УУЛААС ЖИШЭЭ АВЦГААХ БАЙХ

1  |  0
hyиргэн(150.129.142.101) 2021 оны 07 сарын 06

бүх аймаг.сумдууд дархан онцгойгоос үлгэр жишээ ав

1  |  0
Top