24 ЦАГТ: 1643 тохиолдол нэмэгдэж, 10 хүн нас барлаа

2021 оны 07 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.07.06, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт 9458 хүнд шинжилгээ хийхэд 1648 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 128.454 болж байна.

Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 10 хүн нас барлаа. Ингэснээр ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 647 болж байна.Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан иргэдийн тухайд
 

  • 39 настай 1 хүн, 16 хоног эмчлэгдсэн
  • 43 настай 1 хүн, 17 хоног эмчлэгдсэн
  • 60-69 настай 2 хүн, 7-18 хоног эмчлэгдсэн
  • 70-79 настай 4 хүн, 4-18 хоног эмчлэгдсэн
  • 80-аас дээш настай 2 хүн,  7-22 хоног эмчлэгдсэн

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Зөөвөрлөгдсөн-5 (Нийт 561)
  • Улаанбаатарт - 915 (Нийт 97.314)
  • Орон нутагт - 723 (Нийт 30.299)

Өнгөрсөн хоногт эмнэлгээс 1322 хүн эдгэрч гарсан бол гэрийн хяналтаас 1250 хүн эдгэрч гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд ковидоор өвчилж эдгэрсэн нийт хүний тоо 89.717 боллоо.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 13.720 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 24.345 хүн байна.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

 
Top