ДАРХАН-УУЛ: “Covid-19” халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад 15,1 хувиар буурчээ

2021 оны 07 сарын 12

Дархан-Уул аймагт 2021.05.28-ны өдрөөс хойш нийт 2528 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн /2021.07.12/ мэлээллээр сүүлийн 24 цагт 44 тохиолдол нэмэгдлээ.

Аймгийн хэмжээнд шинээр бүртгэгдэх “COVID-19” халдварын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 15,1 хувиар буурсан. Шинжилгээнд эерэг илрүүлэлтийн хувь 22,4 хувиар өссөн. Дотоодын халдвар 6,6 хувиар өссөн. Эх уурхай тодорхойгүй халдвар буурсан гэж аймгийн ЭМГ-ын тархвар судлаач эмч мэдээлэв.

Эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн бус орчинд халдвар авсан байдал өмнөх долоо хоногтой харьцуулахад 5,4 хувиар өсчээ. Тохиолдлын тоог сумдаар харьцуулахад Дархан сум хамгийн их өвчлөлтэй. Дархан сумын багуудаас 14 дүгээр баг хамгийн олон тохиолдолтой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top