Багш Л.Алтанхуяг "Улаан бүс"-д ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ажиллаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 13


Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар өчигдөр (2021.07.12) Цэргийн төв эмнэлэг, Яармаг дахь яаралтай тусламжийн төв болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн улаан бүсэд орж ажилласан билээ. 

Цэргийн төв эмнэлэг 570 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ өдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 342 хүн байна. Коронавируст халдвараар батлагдсан 322 хүн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн эрчимт эмчилгээний тасагт 15 хүн эмчлүүлж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав.

Тэнд нөхцөл байдал хүнд байгааг Цэргийн төв эмнэлгийн дарга ерөнхий эмч хурандаа С.Батболд онцолж байлаа. Цэргийн төв эмнэлэг нь Ковид-19 цар тахал Монгол улсад бүртгэгдсэнээс хойш тэргүүн эгнээнд зэрэгцэн явж байгаа эмнэлгүүдийн нэг билээ. Тус эмнэлгийн эмч сувилагч давхардсан тоогоор нийт 1540 хүний бүрэлдэхүүнтэйгээр КОВИД-19 цар тахалтай тэмцэн ажиллаж байна. 

Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд Яармаг дахь Яаралтай тусламжийн төвийн улаан бүсэд орж ажиллав.

Тус төвийн хувьд харьяалал харгалзахгүй батлагдсан тохиолдлыг хүндрэхээс өмнө хүлээн авч, эмчилж эргээд харьяа дүүргийн эмнэлэгт нь шилжүүлэх хөдөлгөөнийг зохион байгуулдаг. Яаралтай тусламжийн төв 68 ортойгоор үйл ажиллагаа явуулж байв.

Төлөвлөгөө ёсоор хагас сайн өдөр нэмэлтээр орнууд дэлгэж, нийт 145 орыг дэлгэн ажиллах юм. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа 30 хүн байгаагийн эрчимт эмчилгээний тасагт 7 хүн эмчлүүлж байна. Үүнд нэн хүнд 84 настай нэг хүн байгааг тус төвийн эмч хэлж байлаа. 
 


Улаан бүсийг ахлан ажиллаж байгаа эмч Ж.Уламсайхан Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн эрхлэгч нэмэлтээр ирж, дайчлагдан ажиллаж байгааг хэлэв. Мөн тус төвд уушгины мэргэшсэн "Монос" сургуулийн багш Л.Алтанхуяг өөрийн хүсэлтээр ажиллаж байгаа аж.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус төвийн улаан бүсэд ажиллаж эмч эмнэлгийн ажилчдын санал хүсэлтийг сонслоо. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж улаан бүсэд ажиллалаа. Тус эмнэлэг Ковидын 115 ор дэлгэгдсэн байна.

Энэ өдрийн байдлаар 17 хүүхэд, маш хүнд 4 хүн нийт 133 хүн хэвтэн эмчлүүлж байв.

Улаан бүсийг ахлан ажиллаж байгаа Э.Бямбарагчаа эмч бүрэлдэхүүн нийт 22 эмч сувилагч асрагч  ажиллаж байгааг хэллээ.  

Наадмын өдрүүдээр эмнэлгийн бүх албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байна. Улаан бүсэд нөхцөл байдал бол хүнд байгаа ч цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд ажиллаж байгаа нийт эмч эмнэлгийн ажилчиддаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.152) 2021 оны 07 сарын 13

Эмч нар ингэж ажиллаж байхад иргэд амарч байна гээд дэглэм сахилгүй бөөгнөрч наадмын дараа бөөнөөрөө халдварлаад ирнэ. Өвдчөөд төрд гомдоллоно эмч нараа гоочлоно

0  |  0
Х(66.181.186.146) 2022 оны 07 сарын 24

Алтанхуяг багш үнэхээр сайн юмаа. Нөгөө Ухань явах гээд байсан тэнэг Амарсанаа билүү самарсансанаа билүү тэр хаана сайн дураараа ажиллахын бол. Амьд байгаа юу тэр.

2  |  1
Top