Япон "Дельта" хувилбараас сэргийлж, ОНЦГОЙ БАЙДАЛ зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 13

Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж, 2021 оны долоодугаар сарын 12-ноос буюу өчигдрөөс наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн 4 дүгээр зэрэглэлд шилжиж, онцгой байдал зарлалаа.

Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаахыг уриалсан байна.

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Учир нь 20-50 насны залуу хүмүүсийг хамарсан дэгдэлт Токиод нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн дундаас хүндрэх тохиолдол ихэссэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top