Т.Баярхүү: Тохиолдлын тоо буурч байгаа ч эрсдэл МАШ ӨНДӨР хэвээр байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 13

Улсын онцгой комисс (УОК)-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Хөл хорио тогтоовол аюултай, тогтоохгүй бол аюулгүй гэсэн үг биш. Тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч эрсдэл МАШ ӨНДӨР хэвээр байна.

2021 оны долоодугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 13,022 ойрын хавьтал тогтоогдсон.

Үүнээс 9,662 (74.2%) гэр бүлийн, 385 (3.0%) төрөл садан, 124 (1.0%) албан байгууллагын, 46 (0.4%) найз, нөхөд, 49 (0.4%) нэг байр, хашааны, 3 (0.0%) арга хэмжээ, цуглаанд хамт оролцсон, 25 (0.2%) бусад гэсэн бүлэгт ангилагдах хавьтал байна.

Мөн халдварын холбоо хамаарлын мэдээлэл тодорхойгүй 2,728 ойрын хавьтал байна.

Ойрын хавьтлаас халдвар эерэг гарах хувь гэр бүл (15.9%), албан байгууллага (10.5%), төрөл садан (7.8%)-гийн хавьтлуудын дунд өндөр байна" гэсэн тоон мэдээллийг өгч, иргэдийг амарч, аялахдаа халдвар хамгааллын дэглэмээ сахиж, олон хүнтэй уулзахгүй байхыг анхааруулжээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.247) 2021 оны 07 сарын 16

Хужаагийн муж вакцин огонь хvнийг устгалаа даанч харамсалтай.хужаа вакцин битгий хийлгээрэй нил хор.

2  |  1
tv5(192.82.72.16) 2021 оны 07 сарын 14

casnio huramch cehk hen ugsun martagui ee.

0  |  0
ШШ(64.119.22.210) 2021 оны 07 сарын 14

Цөөхөн хүнээс шинжилгээ аваад халдварын тоо буурлаа гэх юм. Шинжилгээнд хамарсан хүний хэдэн хувь нь халдвар авсан гэж гараад байнаа? Юутай ч болсон, болоогүй шинжилгээ хийж байгаа нь их юм даа. Амь насаа алдаж байгаа хүний тоо өдөр өдрөөр өсөж байгаа нь хэвийн, байх л ёстой юм уу?

1  |  0
2 Тун Веросел(202.9.46.249) 2021 оны 07 сарын 14

Хэцүү байнаа. Хүн нь нас бараагүй , өвдөөгүй хүмүүс энэ ковидыг ойлгохгүй байх шиг бна. Вакцин ч тус болсонгүй, манай хүнд бүр хүндрэл болголоо. Хятадын биш өөр вакцин хийлгэдэг байж гэж бодох юм даа. Ухаангүй байхад нь хүчилтөрөгчийг нь аваад өөр хүнд залгаад, хэн ч таслахгүй гэж хажууд байсан хүн нь хэлсэн би эмч, сувилагч нартаа итгэж байсан итгэл маань нурж, одоо өмсгөл өмсөөд баяртайгаар зургаа даруулж байгаа эмч сувилагчийг хараад ямар хүйтэн сэтгэлтэй баг нь бидэнд таарчихваа гэж харамсах юм даа

3  |  0
h(203.91.115.49) 2021 оны 07 сарын 14

хараалгуулж бхдаа таарсан эмя нхан уок өдөрт 10хүн насбарсаар бхад зүгээрээ сайн ажиллаж бнагэх ёстой юмуу эмя самарсайхан огцор

3  |  0
буцаал нэмэгдэх вий(203.91.115.49) 2021 оны 07 сарын 16

бүгд хотоос гараад бөөгнөрөл багасаад буурч бгаа мэт храгдавч өдөрт 10хүн насбарсан хэвээр буцаад удахгүй шаваал эхэлхээр нэмэгдэх биз баярлах болоогүй оркуудаа маск зүүцгээе гадуур маскгүй маш их тэнэж бна лээ өдөр шөнгүй ямар их тэнэцгээдэг юм бэ манайхаан

2  |  1
зочин(202.126.88.68) 2021 оны 07 сарын 13

11 цагын мэдээгээ хэлээч ээ

0  |  0
Зочин(103.212.119.37) 2021 оны 07 сарын 17

Бид их л харааж ерөөлөө. Гэхдээ өвчлөл буурч бна. ЭМЯ болон ковидтой тэмцэж буй бгууллагуудын ажлын үр дүн гарч бна гэж ойлгож байна. Ямарч ажил үр дүн гарахад хугацаа шаардагддаг гэж үнэн бололтой.

4  |  0
Анха(139.5.217.60) 2021 оны 07 сарын 13

Энэ мэдээгээ эмч мэргэжлийн хүнээр тайлбарлуучээ саяхан АТГ авилга яриад үр дүн гаргаагүй нөхөр одоо өвчин ярьцан ,,,,,

0  |  0
Top