Швейцар улс Монголд 2.6 тэрбумын ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ хандивлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 13

Швейцарын Холбооны Улс Монгол Улсад Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэхэд нь дэмжлэг үзүүллээ. 

Монгол Улсын өнөөгийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, Швейцарын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийг Ковид-19 цар тахалтай тэмцэх үйл явцад нь дэмжлэг үзүүлэхээр шийдсэн байна.

Швейцарын тусгай үүргийн онгоц Дүбендорф хотоос нийт 700,000 швейцар франкийн үнэ бүхий хоёр тонн жинтэй тоног төхөөрөмжийг тээвэрлэн, Улаанбаатарыг иржээ. 

Энэхүү онгоцонд Швейцарын армийн эмийн сангаас хандивлаж буй 40 ширхэг хүчилтөрөгчийн аппаратаас гадна 45 ширхэг хүчилтөрөгчийн баяжуулагч болон бусад эмнэлгийн хэрэгслийг ачсан байна.

Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж авч, шаардлагатай эмнэлэгт нь хуваарлан хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд Монгол улс дахь Швейцарын хамтын ажиллагааны газар нь хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга, ил тод, хэрэгцээтэй газарт нь хуваарилах чиглэлээр яамны удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Энэхүү тоног төхөөрөмжийг голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байна.
 


Монгол Улс бол Швейцарын Холбооны улсын хувьд чухалчилж үздэг орнуудын нэг юм. Тиймээс тоног төхөөрөмжийг хүргэхээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг Эрүүл мэндийн яаманд 150.000 швейцар франкийн үнэ бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авах санхүүжилтийг гарган, дэмжлэг үзүүлжээ. 

Монгол Улс руу илгээгдэж буй ачаа нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ази тив рүү илгээж буй Швейцарын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх ачаа юм.

Өмнө нь Энэтхэгт 13 тонн, Непалд 30 тонн, Шри Ланкад 16 тонн тусламжийн барааг тус тус илгээжээ.
 

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.152) 2025 оны 03 сарын 13

Төсөв сайтай амьжиргаа өндөртэй баян орон Монголоос юу л авав гэж. Тэртээ тэргүй бүх баялгаараа Хятадыг тэжээдэг байж өчүүхнийг эдэнд өгвөл өгнө л биз

1  |  0
зочин(202.179.26.152) 2025 оны 03 сарын 13

Өөрсдөө өчнөөн тэрбумаар наадамдаж байж ичдэггүй юмуу

2  |  0
Зочин(192.82.90.67) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа. Гэхдээ үнэгүй юм гэж энэ дэлхийд нэгээхэн ч үгүй. Оронд нь монголоос юу авах юм бол доо.

1  |  1
Иргэн(66.181.161.68) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа

2  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

bid yu ch xiij chadaxgui yu ch zobxon amaaraa l 2 xubaagdaj xereldej suuliin 30 jiliig barav daa

2  |  0
Irgen(192.82.86.229) 2025 оны 03 сарын 13

Yamar buyan tai oron bee, saihan setgelt orni irgeded talarhaya.

2  |  0
Ц(202.9.40.19) 2025 оны 03 сарын 13

Наад мөнгөөр чинь наадам наацан

1  |  0
Иргэн Б(202.126.89.17) 2025 оны 03 сарын 13

Thank u so much Switzerland!!!! God bless u!! Thank u

1  |  0
Иргэн Б(202.126.89.17) 2025 оны 03 сарын 13

Ёооооё үнэндээ ийм ичдэггүй арчаагүй гуйлгачин төрөөсөө үнэхээр ичиж байна аа. Өчнөөөн тэрбумаар наадам гэж хуцаар нэн шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл авдаггүй дандаа гуйлгачин царайлж байх юм. Ичиж үхлээээээээ ичиж үхлэээээээээээ....Швейцар улсад маш их баярлалаа ❤

7  |  1
Зочин(103.212.118.47) 2025 оны 03 сарын 13

Маш их баярлаж бна.Зарим нжг муу амтай,юм болгоныг муугаар бодож,харлуулж явдаг хэсэг хар масс байхын.Хүний сайн нь яваад байхын,ийм бузрууд хүн муулж доромжлоод шороо хөдөлгөөд явах юм даа.

2  |  0
зочин(49.0.142.226) 2025 оны 03 сарын 13

Хамгийн их хэрэгцээтэй байгаа зүйлээр хүнд үед тусалсан Швейцари улсад маш их баярлаж байна.

5  |  0
зочин(192.82.87.167) 2025 оны 03 сарын 13

идчих вий дээ хувийн эмнэлгүүдэд өгөөд улсын эмнэлэг нь салбарсан айл шиг л байдаг шүү

5  |  0
Баярлалаа(64.119.27.157) 2025 оны 03 сарын 13

Тусламж хандив үнэхээр их талархаж байнаа. Гэхдээ тусламж болон хандиваас татгалзах цаг нь болсон байхаа. Үнэгүй юм хаана ч байхгүй. Одоо сэрэх цаг болсон шүү эрхэм төр баригчид аа.

1  |  0
Зангараг(202.179.24.161) 2025 оны 03 сарын 13

Дотоодын коммунистууд санаа тавихгүй байгаа, гэтэл гадныхан санаа тавьж эхэллээ. Ингэж коммунист МАН ынхны эх оронч бус үнэн нүүр царай тодорсоор байна.

7  |  0
Уншигч(103.212.119.130) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа, эв нэгдэл, энэрэнгүй сэтгэлээр л энэ өвчний ард гарна шүү, амжилт

1  |  0
Зочин(218.157.93.87) 2025 оны 03 сарын 13

Алгаа тосож гуйхаа л мэднэ!! Өөрсдөөсөө сохор ч зоос хандивлах дургүй дээдсүүд!! Яаж ард түмнээс мөнгө завшиж идэх талаар л бодож гадны хүмүүст өрөвдөлтэй царай гарган гуйлга гуйж бгаад орж ирсэн юмнаас нь өөрсдийнхөө гэдсийг хүртэл дүүргэдэг ёроолгүй шуналтай малнууд!!!

7  |  0
mongoljaal(66.181.161.47) 2025 оны 03 сарын 13

bayarla burhan ta nariig ivee

3  |  0
zoчин(64.119.19.167) 2025 оны 03 сарын 13

ичихгуй гаалийн татвар авнадаа

1  |  0
Beck(103.57.92.206) 2025 оны 03 сарын 13

Thank you

2  |  0
Zochin(106.78.83.190) 2025 оны 03 сарын 13

Thank you so much. For Switzerland country people and Government.

3  |  0
zochin(49.98.155.159) 2025 оны 03 сарын 13

hund ued tusalsand bayrlaa

3  |  0
Зочин(192.82.84.174) 2025 оны 03 сарын 13

Бүхэл бүтэн улс байж бусдаас гуйлга гуйхгуй худалдаад авчих чадваргүй болтлоо доош орох гэж дээ!

7  |  0
иргэн (202.179.25.90) 2025 оны 03 сарын 13

одоо энэ их зүйлийг ирсэн даруй Хяналттай тарааж өгөхгүй бол Дарга нь Эмч нар дундаас Завшиж Хулгайлж Хувийн эмнэлэгүүд дээ, Хувьдаа авцгааж оронд нь хуучин муусайн зүйлээ орлуулж тарааж мэднэ шүү, тэдэнд Ичих нүүр байхгүй,

10  |  0
Уранбилэг(64.119.20.9) 2025 оны 03 сарын 13

Сайхан сэтгэлтэй Швейцарын ард түмэнд баярлалаа .Монгол Улс дахь Швейцарын хамтын ажиллагааны газар бүх юмыг зохион байгуулна гэдэгт талархаж байна аа .

9  |  0
Иргэн(202.126.90.103) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа. Манай монголын удирдлагууд энэ улс орноос туршлага суугаасай даа

5  |  0
Зочин(66.181.185.173) 2025 оны 03 сарын 13

Өгсөн мөнгөөр нь рeнтгeн авсанд хяналт тавиарай өөр зүйлд зараад идэх вий

8  |  0
Top