“Дельта” омог ирэх саруудад дэлхийн улс орнуудыг СОРИНО

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 15

Жил хагасын туршид дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарт сорилт дагуулсаар байгаа ковидын шинэ омгууд ар араасаа гарч, эрсдэлүүд ч нэмэгдсээр байна.

 

ДЭМБ-ын сүүлийн мэдээллээр коронавирусний одоогоор илрээд буй хувилбаруудаас халдварлах чадвар илүү өндөр гэдгээрээ ялгарч буй  “Дельта” омог долоодугаар сарын  6-13-ны хооронд долоон улсад нэмж бүртгэгдээд байна. Ингэснээр дэлхийн 111 улс оронд тархаад байна гэж мэдээлсэн.

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг өгч байна. Европын улс орнуудад “Дельта” хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо тогтвортой нэмэгдэж байна. Их-Британид цар тахлын гурав дахь давалгаа энэ хувилбараар үүсгэгдсэн халдвар зонхилж,  11 хоногийн дотор өвчлөлийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Их-Британид “Дельта” хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн 99% нь  зургаадугаар сарын дунд үед бүртгэгдсэн бол Европын Өвчний Сэргийлэлтийн Төвөөс гаргасан таамгаар  наймдугаар сарын сүүлч гэхэд Европын бусад улс орнуудад бүртгэгдэх коронавируст халдварын тохиолдлын 90% нь дельта вирусний  шалтгаантай байна гэж үзэж байна.

Их Британи, Шотландад хийсэн судалгаагаар “Дельта” хувилбарын вирусээр өвчилсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илүү хүнд илэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл “Альфа” вирустэй харьцуулахад хоёр дахин их байгааг тодорхойлжээ.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсад энэ сарын 10-нд ковидын халдварын 1378 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь коронавиусний халдвар гарснаас хойш гурав дахь  удаагийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.  Өмнө 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд 1240 тохиолдол бүртгэгдэж байжээ. Халдварын тоо ийнхүү нэмэгдэж буйг “Дельта” хувилбарын вирусний  халдвар эрчимжиж, дөрөв дэх давалгаа эхэлж байна гэж хорио цээрийн байгууллагууд үзэж яаралтай арга хэмжээ авч байгаа аж.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(202.126.88.156) 2021 оны 07 сарын 18

хөл хориог унтаад сэрэхэд л тогтооцон бх ёстой бсын... 2 хоногийн дараа хөл хорино гэж баахан хүнийг бөөгнөрүүлж санаатайгаар тараасан. вакцин хийлгэж дархлаа тогтсоноосоо, вакцинд оочерлож бна гэж овооролдож өвчин авцгаасан нь илүү бх шүү

2  |  0
Заагч (202.9.46.170) 2021 оны 07 сарын 17

Хог хужаа вакцины чанарыг улам шалгана даа.

1  |  1
Зочин(64.119.22.143) 2021 оны 07 сарын 17

Тэгж байгаад coved 22, 23, 25.... гээд явах бхдаа. Одоо зарим орнууд энэ ковид жүжгийг зогсооё хэвийн байяа, угаасаа байгалийн шалгарлалаар сүргийн дархлаа тогтоно гэж бгаа юм бна лээ. Швед бол бүүр анхнаас нь тэгсэн, зэс турвогоор ирсэн усаа уу, өөр юм бхгүй гээд.

2  |  0
Zochin(202.9.46.145) 2021 оны 07 сарын 16

Zai barih hemjee nileen nemegdej estoi.mnaihan bogue hulsuu goojuulaad uuhilaad teverch unah shahuu yum bolood dairaad baidag?!

0  |  0
Zochin(103.57.95.226) 2021 оны 07 сарын 16

Yandaa ard irged min mundag tor zasagtai bol ali uje hamgiin sain baktsiniig ni hiilgecheed sanaa amar suuj bhgui yu

0  |  0
Занг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 16

Одоо Omega хувилбар л дутуу байх шив дээ.

0  |  0
Зочин(103.57.93.26) 2021 оны 07 сарын 18

Делта плас хятадад түйвээж байна. Удахгүй орж ирнэ. Энэ зугаалж дархлаагаа дэмжсэн хүмүүсийг намар л үзье дээ. Хэр сайн дархлаа тогтсонг.

4  |  3
Zochin(202.9.46.52) 2021 оны 07 сарын 15

Delta l jinhen ayuldaa.yana be? Zai barij aij yavah chin amind ulziitei bolood bnaa

2  |  0
zochin(103.57.95.170) 2021 оны 07 сарын 18

3 say huntei mongold 2700 hamgiin ih. 60 say huntei solongost 1300 hamgiin ih tohioldol. Yamar ih yalgaatai baina??????????????????????

4  |  0
Top