Ж.Байгалмаа: Халдвар бага зэрэг буурч, тогтворжиж байна

2021 оны 07 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

(2021.07.17)


ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Он гарснаас хойш Монгол Улсад Ковид-19 халдварын хоёр давалгаа явагдсан. Зургаадугаар сард эхэлсэн давалгааны оргил үе мөн сарын 20-оор ажиглагдсан. Одоо эргээд буурч байгаа дүр зураг харагдаж байна.

Зургаадугаар сарын давалгаан дээр өвчлөлийн нөхцөл байдал 45 хувь нь аймаг орон нутагт, 55 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, өмнөх давалгаатай харьцуулахалд орон нутагт өвчлөл илүү нэмэгдсэн дүр зурагтай байна.

Коронавируст халдварын шинжилгээний тоо, эерэг илрэх утга тархалтыг илэрхийлэх утга байдаг. Өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад шинжилгээнд эерэг илэрсэн утга 19.43% болж буурсан.

Хүн амын хөл хөдөлгөөн нэмэгдэхтэй холбоотой өвчлөлийн динамик өсдөг. Сүүлийн 7 хоногийг өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад хүн амын хөл хөдөлгөөн ялимгүй нэмэгдсэн. Гэсэн ч өвчлөлийн тоо бага зэрэг буурсан.

Үүнээс ерөнхийд нь дүгнэхэд хөдөлгөөн дундаж буурч байна. Энэ нь тархалтыг буурч байгааг харуулдаг үзүүлэлт. Дээрээс нь шинжилгээнд эерэг илрэх үзүүлэлт буурсан. Мөн хөл хөдөлгөөн бага зэрэг нэмэгдсэн байна.

Үүнээс ард иргэд маань халдварт өвчин бол хөл хөдөлгөөн нэмэгдэх, хүн амын нягтаршил нэмэгдэх тусам нэмэгддэг гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Тийм учраас та бүхэн  аль болохоор нийгмийн харилцаагаа багасгаж, дэглэмээ барьж, бидний хадгалсан байгаа тогтворжиж байгаа үзүүлэлтүүдийг цаашид улам тогтворжуулж, бууруулах дээр хамтдаа хичээцгээе" гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.47.24) 2021 оны 07 сарын 17

Буурсан юм огт байхгvй худлаа иргэдийг хуурахаа боль хогийн авгай минь хэдэн хvнд шинжилгээ хийснээ нууж байж алны чинь халдвар буурах асар их 4 сая гаруй тун хог хужаа вакцинаар Монгол эрхэм иргэдээ хордуулж, алж байж худлаа ичсэн хvн яаж ч магадгvйн жишгээр булхайгаа нууж алдаагаа дарах хужаа стиль шилжиж байгаа нь даанч харамсалтай хог хятадын бегс долоогчидийн балаг Монгол хэцvvдэхэд ойрхон байна авилга МАН-г сонгосны гай юмдаа.

0  |  0
АРД(202.9.46.93) 2021 оны 07 сарын 17

БУУРСАН ЮМ БАЙХГҮЙ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН ХҮН НЬ Ч БАГССАН ХҮМҮҮС ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ӨВЧНӨӨ ТАРААГААД Л ЯВЖ БАЙГАА ОДОО Ч БҮР ХАВТГАЙРСАН ЮМ БОЛНО ...

0  |  0
zochin(49.98.155.112) 2021 оны 07 сарын 17

zohij yarih aa bolioch daraag.n enetheg virus oruulj huguu hutgav tegvel Mgl hoiton boltol olon hun burhan bolj olon urh ail ideh hoolgui ayul tun hund bolno shu erthen gadnii nisleg orj irj bga irgedded hatuu hinalt tavahgui ehner bol hund jil bno shu

0  |  0
зочин(192.82.87.167) 2021 оны 07 сарын 18

вакцины хүчинд арай үхэх нь гайгүй байгаа юм биш үү

1  |  0
шударга иргэн(202.126.90.136) 2021 оны 07 сарын 17

Халдвартай хүиүүс нь хөдөөгүүр тараагаад явж байхад буурч байна гэж хошгируулаад байхын.

0  |  2
Zochin(202.9.47.13) 2021 оны 07 сарын 19

Хөөрхий манай эмч нар бол бүгдээрээ хамгийн түрүүнд вакцин хийлгэчихсэн. Гэтэл барууны эмч нар нь хүртэл вакцин хийлгэхээс татгалзаад байгаа нь манайханд нэг юм бодогдуулахгүй байна уу

1  |  1
Top