Өнгөрсөн хоногт 10 хүн ковидын улмаас нас барлаа

2021 оны 07 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.17) мэдээллийг хүргэе.


Өнгөрсөн хоногт ковидын нэн хүнд хэлбэрээр 10 хүн нас барлаа. Ингэснээр ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 726 болж байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан иргэдийн тухайд

  • 41-60 настай 3 хүн
  • 61-80 настай 2 хүн
  • 80-аас дээш настай 5 хүн

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 10462 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштой 16544 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн:

  • Хөнгөн-6223
  • Хүндэвтэр-3030
  • Хүнд-1002
  • Маш хүнд-207

Түүнчлэн ковидын халдвар авч, хэвтэн эмчлүүлж буй тохиолдлуудын 2358 нь хүүхэд, 573 нь жирэмсэн эмэгтэй байна.

Сүүлийн 24 цагт ковидын 1295 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 145.787 боллоо.

 
Top