ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дэлхий дахинд болон Монгол Улсад гараад байгаа Sars Cov-2 өвчлөлийн анхаарал татсан хувилбарын талаар дараах мэдээллийг өглөө.
Дэлхий дахинд Sars Cov-2 өвчлөлийн Альфа, Бетта, Гамма, Дельта гэсэн хувилбарууд байна. Үүнээс Дельта хувилбар сүүлийн үед анхаарал татаж байгаа. Дэлхийн улс орнуудад хийсэн судалгаагаар дельта хувилбараар өвчилсөн хүмүүс альфа хувилбартай харьцуулахад эмнэлзүйн хувьд 67 хувиар хүнд байна. Эмнэлзүйн шинж тэмдэг өөрчлөгдөх, амт үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг илрэхгүй байх шинж байна. Делта хувилбарын халдварлах чадвар Альфа тхувилбараас 60 хувиар их.
Ковидын эсрэг вакцинууд Альфа, Бетта, Гамма, Дельта хувилбаруудад хэрхэн нөлөөлж байгаагаас харахад үр дүн Дельта хувилбар дээр буурсан үзүүлэлттэй байна. Мөн вакцин хийлгээгүй хүмүүс энэ хувилбараар өвчлөхөд илүү хүндрэл, нас барах эрсдэл байгаа. Жишээлбэл Австрали улсад 55-аас доош насны хүмүүс өвчлөх, хүндрэх, сэхээнд орох, сэхээнд байгаа хүмүүсээс 35-аас доош насны 8 залуу хүн хүнд байдалтай байна гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр вакцинд хамрагдаагүй залуу хүн хүртэл энэ хувилбараар маш хүнд өвчлөх өндөр эрсдэлтэй. Тийм учраас вакцин хийлгэсэн тохиолдолд хүндрэх эрсдэл харьцанүй бага байх магадлалтай.
Томуугийн вакцины хамгаалах чадвар 60 хувь гэж үздэг. Томуугийн вакцин хийлгэсэн хүмүүс тэр жилдээ өвчлөхгүй, эсвэл хөнгөн өвчилдөг. Ковидын анхны хувилбарт Астразенека 79%, Синофарм 79%, Пфайзер 95% гэдэг үр дүн үзүүлж байсан. Тэгвэл Дельта хувилбарт үзүүлэх нөлөө нь байдал нь вакцинтай хүмүүст илүү хөнгөн өвчилж байгааг харуулж байгаа. Дельта хувилбарын улмаас эмнэлэгт хэвтэх байдал Альфа хувилбараас 2 дахин их байгаа нь ажиглагдсан. Тийм учраас вакцины нэгдүгээр тунг хийлгэсний дараа хүний биед хамгаалах хувилбарууд өрнөж эхэлдэг. Хоёрдугаар тунг хийлгэсний дараа санамжийн эсүүдээс хамгаалах уургууд үүсдэг учраас вакцины хоёр тунд хамрагдах нь чухал байдаг.
Монгол Улсын хувьд зургаадугаар сард гарсан давалгаан дээр голлох хувилбар нь Альфа хамгийн их бүртгэгдсэн. Ийм учраас дохиолдлын тоо огцом өссөн. Аль болох олон хүн холилдож уулзалдахгүй байх, хүн хоорондын зай барих, маск зүүх арга хэмжээг маш сайн хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.
Дэлхийн улс орнууд Дельта вирусын хувилбар дээр ямар арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?
Герман, Швейцарь, Бельги, Сингапур улсад гэрийн тусгааралтыг 10-14 хоног зөвлөж байна. Мөн тусгаарлах байранд ажиглаж байгаа. Жишээлбэл Хонгконг 21 хоног, Япон 10, Ирланд, Австралид 14 хоног тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж байна. Үүнээс гадна ихэнх улс орнууд нислэгийн өмнө 72 цагийн хооронд PCR шинжилгээг зөвлөж байна. Мөн хязгаарлалт тавьсан байна. Япон улсын хувьд долоодугаар сарын 22-оос найдугаар сарын 22 хүртэл хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр зэрэгт шилжүүлсэн. Ингэснээр оройн цагаар үйлчилгээний газрууд эрт хаах, олон хүн цуглахгүй байх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. БНСУ-д долоодугаар сарын 12-оос 14 хоногийн хугацаатай хориор цээрийн дөрөвдүгээр зэрэглэлд шилжсэн. Ингэснээр 18 цагаас өмнө 4-өөс олон хүн, 18 цагаас хойш 2-оос олон хүн уулзахыг хориглосон.
Ковидын дараа шинж тэмдгүүд хэр удаан үргэлжилдэг вэ?
Зарим хүмүүст дунджаар 4-7 сарын хугацаанд коронавирусний дараах шинж тэмдэг илэрч болдог талаар судалгаанууд байна. Мөн ковидын дараах шинж тэмдэг залуу хүмүүст хүртэл удаан хугацаагаар илэрч болох юм байна гэдгийг судалгаагаар гаргасан байна.
Тухайлбал нойронд өөрчлөлт орох, амьсгалах үед цээж бүрэн амьсгалж чадахгүй байгаа шинж тэмдэг, нүд болон мэдрэлийн талаас толгой дүүнгэтэх шинж тэмдэг илэрсэн байна. Иймэрхүү шинж тэмдэг нь таргалалттай, биеийн жингийн илүүдэлтэй, эсвэл тураалтай хүмүүст удадаан хугацаанд илрэх, ялангуяа хүндээр өвчилсөн хүмүүсийн 50 хувьд нь Long Covid-19 буюу ковидын шинж тэмдэг удаан үргэлжлэх байдал ажиглагдсан байна.
Хэрвээ дээрх шинж тэмдэг удаан ажиглагдвал та бүхэн эмчид хандах хэрэгтэй. Мөн агаар салхинд алхах хэрэгтэй. Яагаад гэвэл хүний биед явагддаг биохимийн бүх урвалууд хүчилтөрөгчөөр тэжээгддэг учраас агаар салхинд сайн гарах нь маш чухал. Тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Өвчилсний дараа дасгал хөдөлгөөн хийхэд хэцүү байдаг ч тохирсон дасгал хөдөлгөөнийг бага багаар хийгээд байвал тухайн хүний тунгалгийн эргэлт сайжирч, цусны эргэлт сайжраад эд эсийн нөхөн төлжилт нэмэгддэг онцлогтой. Хоол ундандаа тэжээллэг хүнсийг хэрэглэж, хэвийн амьдралын горимдоо аажим аажмаар шилжих хэрэгтэй. Хэт хүчилж шөнийн цагаар ажиллах нь тухайн хүнийг ядраах сөрөг нөлөөтэй.
Коронавирус нь зүрх судас, артерь, венийн судас, бөөрний эд эс, амьсгалын зам, хоол боловсруулах зам, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг. Мэдрэлийн эд эсийг гэмтээдэг учраас толгой дүүнгэтэх шинж тэмдэг илэрдэг. Тиймээс ой тогтоолт, тархиа сайжруулах дасгал хийх нь чухал байдаг.
Ковидын дараах эдгээр шинж тэмдэг зарим хүмүүст, ялангуяа бодисын солилцооны эмгэгтэй хүмүүст удаан үргэлжлэх шинж тэмдэг байгаа учраас аль болох чихэрлэг хүнс, түргэн хоолыг идэх нь зохисгүй. Тэдгээр хүмүүс дээрх шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжлээд байвал яаралтай эмчид хандаад, цээжний рентген зураг, MRI хийлгэх зэргээр эмчид хандаж зөвлөгөө авах нь чухал.
Сэтгэгдэл ( 3 )
чи наад зөвлөтжөө хэрэгжүүлээч. Ал минь\n
Хужаа энхсайхан авгайг эрvvл мэндийн яамнаас зайлуулахгvй бол Монгол улс хортой хужаа вакцинаар устгагдаад дууслаа. насанд хvрэгчдийн 90% дархлаажуулалтанд хамрагдаад байхад евчлел им их байгаа нь хужаа вакцины чанар маш муу нь тодорхой харагдаж байгаа юм.Бразилчууд хятад вакцин чанарын шаардлага хангахгvй байна гэдгийг 4 сард л хэлсээр байтал энэ балай хужаа авгай хужаа вакцинийг дэмжсээр байгаад 4 сая хог хужаа вакцинаар Монголчуудыг алсаар л vр дvн ийм муу байсаар л Оюун Эрдэнэ хужааг лоббидсоны балаган энэ енеедер 700 гаруй иргэний амь насыг дуусгаад зогсож байна.Одоо байдал ийм.
Өө тийм үү? Гуравхан асуулт байна: 1. 60-70%-ыг вакциндчихвал сүргийн дархлаа тогтчихно гэсэн шдээ, за бүр 80%- ы нь вакциндчихаж, сүргийн дархлаа чинь тогтсон уу? 2. …чармайж байны? Чармай нүцгэн яаж чармайдаг юм бэ? Стратеги байгаа юу? 3.Олны өмнө суртачлан зүүсэн наад стандартын бус далбагар маск чинь хэдн хувийн хамгаалалттай юмдээ?