24 ЦАГТ: 1466 тохиолдол нэмэгдэж, 8 хүн нас барлаа

2021 оны 07 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.18) мэдээллийг хүргэе.


Сүүлийн 24 цагт ковидын 1466 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 147.253 болж байна.

Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 8 хүн нас барлаа. Ингэснээр ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 734 болж байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан иргэдийн тухайд

  • 41-60 настай 2 хүн
  • 61-80 настай 5 хүн
  • 80-аас дээш настай 1 хүн

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 786
  • Орон нутагт - 680

Өнгөрсөн хоногт 4730 хүн эдгэрч, улсын хэмжээнд ковидоор өвчилж эдгэрсэн нийт хүний тоо 130.612 боллоо.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 10197 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштой 15935 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн:

  • Хөнгөн-6079
  • Хүндэвтэр-2976
  • Хүнд-950
  • Маш хүнд-192

Top